
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “нүүрсний хулгайч” гэх тодотгол зүүж, Бортээгийн ордыг эзэмшиж байна гэсэн мэдээллийг Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн зүгээс баримтаар няцааж байна.
Эрдэнэс Тавантолгой ХХК-аас 2021 онд нээлттэй тендер зарлаж 2021 оны 11-р сарын 17-нд МТАС түншлэл гэдэг компанитай 36 сарын гэрээ байгуулсан ч улстөржилтөөс шалтгаалж 2024 оны 1-р сарын 16-нд уг гэрээг цуцлах УИХ-ын тогтоол гарсан.

Тус түншлэлийн Админерал ХХК-д зөвхөн нүүрс угаах үйлдвэр барих 35 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах зөвшөөрөл олгосон ч мөн л цуцлагдсан аж.
Энэхүү гэрээний хугацаанд МТАС түншлэл нь нэг ч тонн нүүрс олборлох ажил хийгээгүй байгаа бөгөөд 2025 оны 1-р сард МТАС түншлэлд гэрээ цуцлах мэдэгдлийг Эрдэнэс Тавантолгой ХХК-д хүргүүлж, гэрээний харилцаа бүрэн дуусжээ.
Өөрөөр хэлбэл Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулж эхлээгүй, нэг ч төгрөгийн ашиг олоогүй, нэг ч тонн нүүрс олборлоогүй байна.
Үүнээс үзэхэд:
– Бортээгийн орд одоог хүртэл Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн мэдэлд хэвээр байгаа бөгөөд өмнө нь ч хэн нэгэнд шилжүүлээгүй.
-Бортээгийн ордод одоо ч, өмнө нь ч олборлолт хийгээгүй. Нэг шанага нүүрс ч олборлоогүй байна.
Бортээгийн бүх нүүрсийг шавхаад ч 44 их наяд, 404 их наяд гэх мэт их хэмжээний мөнгө хүрэхгүй. Энэ мөнгийг харьцуулж үзвэл Монгол Улсын 10 жилийн төсөвтэй тэнцэнэ. Овор хэмжээгээр нь харьцуулбал үзвэл 20 мянгатын дэвсгэртээр 3600 портер ачаа болох ажээ.











