
УИХ-ын гишүүн Б.Батцэцэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр,
“Намын бага хурлын үеэр би НҮБ-ын 80 жилийн ойн Ерөнхий Ассамблейн хуралд оролцоод байгаагүй. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд Засгийн газрын гишүүний хувьд их харамсаж байна. Уг нь шийдэл нь их амархан.
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг би 20 гаруй настай, залуухан байхаас нь л мэднэ. УИХ-ын дарга гэдэг хамгийн өндөр албан тушаал. Монголын бүх дарга нарыг удирдаж байгаагийн хувьд их хариуцлагатай, үг, үйлдлээрээ үлгэрлэх ёстой гэж боддог. Бид ч залуу хүнийх нь хувьд дэмжиж, УИХ-ын даргаар томилж ажиллуулсан.
Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд нүүрсний хулгай, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагийн хувьд ажлаа хүлээлгэн өгч, хуулийн байгууллагад шалгуулсны дараагаар улс төрийн карьераа үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Б.Батцэцэгийг “хов зөөсөн” гэж ярьсны хариуд тэрбээр,
Энэ өндөр албан тушаал хашиж байгаа хүн хувийнхаа үзэл бодлыг, хувийн журмаар ярихыг нь би яг үнэндээ ойлгоогүй. Өөрийнх нь хувьд хов гэдэг ойлголт ямар утгаар байдаг яагаад таван хүний нэр дурдсаныг нь ойлгоогүй.
Миний хувьд маш зарчимтай байхыг хичээж ажилладаг. Ялангуяа гадаад харилцааны сайдын хувьд энэ улс орны тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой асуудал, үндэсний аюулгүй байдал гадаад бодлогын үзэл баримтлалд харш эмзэг асуудлуудад их анхаардаг. Манай язгуур эрх ашгийг хөндсөн, дипломат ёслолыг зөрчсөн үг яриа үйлдлийг үргэлж эсэргүүцэж эрсдэл үүслээ гэж бодсон тохиолдолд зогсоох, сэргийлэх, эрсдэлээс сэргийлэх үйл ажиллагаанд туйлын зарчимтай ажилладаг.
Ялангуяа хоёр талын харилцаа болон олон талт харилцаанд энэ зарчмыг баримталж ажиллах ёстой. Тэр утгаараа би өмнөх удирдлагуудынхаа хувьд хов ярьсан зүйл хэзээ ч байдаггүй. Би дандаа зарчим барьж ажилладаг.
Гадаад харилцааны сайд Төрийн гурван өндөрлөгтэй ажил үүргийнхээ хувьд хамгийн их холбогдож ажилладаг. Би өнгөрсөн таван жилийн хугацаанд гадаад харилцааны сайдаар ажиллахдаа тэрний өмнөх дөрвөн жил дэд сайдаар ажиллахдаа дипломат хүний ёс зүйг баримталж ажилласан.
Мэдээж бодлого шийдвэрт нь эсэргүүцэж байсан зүйлүүд бол байгаа. Тэгээд энийгээ би хаана ч хэлдэг цаашдаа ч гэсэн энэ зарчмыг баримтална.
Өнөөдөр ингээд нийгэмд нэгэнт ойлголт бий болчихлоо нүүрсний хулгайтай холбогдож байна гэдэг. Тэгэхээр энэ нэрээ цэвэрлэж авах хэрэгтэй. Энэ дээр айгаад, сандраад, өдөр болгон гарч ирээд, мэдэгдэл хийгээд, өөрийгөө буруугүй гэдгийг мянга яриад хүн үнэмшихээ больчихлоо шүү дээ.
УИХ өнөөдөр ямар шалтгаанаар хуралдахгүй болчихсон юм. Б.Энхбаяр сайдыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хэмжээнд томилж байна, УИХ-д танилцуулах ёстой. Үүнд саад болж байгаа юм уу ямар учиртай Их хурлыг хуралдуулахгүй байгааг миний хувьд ойлгохгүй байна.
Би бол намынхаа дүрмээр явах ёстой, Их хурлаараа шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Бага хурлын сониныг сонсоход эхний сонголтоороо гуравны хоёр саналаа авч чадаагүй. Хоёр дахь санал хураалтыг явуулах үед тал гишүүд нь гараад явчихсан байсан. Энэ үед намын Ерөнхий нарийн бичгийн дарга “таръя аа” гээд хэлсэн юм байна лээ. Би Ерөнхий нарийн бичгийн даргын үг болон байр суурьд итгэж байгаа.
Хяналтын хорооны даргын хувьд ч гэсэн би хууль бус шийдвэр гаргалаа, тэр шийдвэр бол хүчингүй байх ёстой гэж бодож байгаа.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг ч гэсэн би багаас нь мэднэ. Түүнийг ч гэсэн ухаараасай, улс төрийн шахалтад ороод ч юм уу эсвэл найз нөхдийнхөө үгэнд ороод зарчимгүй байж болохгүй. Өөрийнхөө итгэл үнэмшлээр дүрэм журмынхаа хүрээнд ажиллах ёстой.
Их хурлын гишүүд манлайлалтай, зөв үлгэр дуурайлал үзүүлж байх ёстой. Найз нөхдийн холбоонд биш хуульд захирагдаж, дүрэм журмынхаа дагуу ажиллах ёстой.







чи аөрийгөө шалгуулаад дараа нь сайдаа хий. нүүрсэнд холбогдоогүй.байхгүй уурхайтай холбоод гүтгэсэн энхбаяр гэдгийг ямар хүнэнцэр гэдгийг мэднэ. одоогоор сү. батболдын уяаны гөлөг. Тийм шударга юм бол оджаргалыг нүүрсний гэрчээр дуудаж байцаахгүй яасан юм бэ???
А д хилийн хориг тавих хэрэгтэй
буруугүй юм бол ажлаа түр өгөөд шалгуулчихаач