
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Гишүүдээс бүлэг хуралдуулъя гэсэн санал их ирж байна. Миний хувьд эхлээд удирдах зөвлөлийнхөө хурлыг эхлээд зарла гэсэн шаардлагыг тавьж байгаа. Удирдах зөвлөлийн хурал зарласны дараа нийт 68 мянган гишүүнийнхээ бүлгийн хуралдааныг хийе гэсэн бодолтой байна. Ер нь энэ нөхцөл байдлыг дүгнэж харах хэрэгтэй байна.
Миний эгдүү хүрээд байгаа асуудал бол гэв гэнэт нүүрсний асуудлуудыг гаргаж ирж буй явдал.
Бид нарын нэгнийгээ нядалдаг, нийгмийг хөдөлгөдөг зүйл нүүрсний асуудал болоод хувирчихлаа. Хоёр жилийн өмнө шахуу энэ асуудал яригдсан шүү дээ.
Нүүрсний хамгийн том асуудал хамгийн анхны хяналтын сонсголыг би ахалж хийсэн. Энэ үеэр гадаа жагсаал болоод жагсагчид ордон руу ороход бэлэн байсан. Нүүрсний сонсгол хийе гэсэн саналыг УИХ-д гаргасан. Нүүрсний сонсголыг удирдах хүн байхгүй байсан шүү дээ. Тухайн үед Г.Занданшатар дарга надад санал хэлээд “За, Баагий нэг аятайхан шиг наад нүүрсний сонсголоо удирдаад аваад явчих” гэж хэлсэн.
Сонсголыг нээлттэй явуулна гээд сэтгүүлчдийн төлөөлөл оруулсан. Тухайн үед УИХ-ын гишүүд үг хэлж, УИХ-ын гишүүд асуулт асууна гэсэн хуулийн заалттай байсан. Үүнийг би УИХ дотроо яриад дуусах асуудал биш гээд гаднаас сэтгүүлчдийн төлөөллийг оруулсан. Сонсгол өглөө 9 цагаас оройг хүртэл болсон. Тэгэхэд миний хажууд байсан нэг өндөр залуу “Баагий гишүүн ээ та хууль зөрчлөө шүү, гаднаас хүн оруулж ирлээ” гэж хэлж байсан. Тэр үед би хууль зөрчсөн ч хамаагүй намайг тэр цэцэд нь өгөөрэй би нээлттэй сонсголыг явуулъя. Энэ нүүрсний асуудал нийт улсын хэмжээний юм болчхоод байхад хэдэн УИХ-ын гишүүн нь хулгайчаараа дуудуулчхаад асуудал шийднэ гэж юу байсан юм. Тэр гаднын хүмүүсээ оруулж ирье сэтгүүлч нараа оруулж ирье гээд хуулиа зөрчөөд оруулж байсан шүү дээ.
Дараа нь Г.Занданшатар дарга аягүй сайхан удирдлаа гээд тэвэрч үнсэх нь холгүй л байсан.
Тухайн үед нүүрсний хэрэгт холбогдсон 17 орчим гишүүн байсан. Тэд нараас энэ парламентад орж ирэх боломжтой хүмүүс зөндөө байсан ч нэг, хоёр нь л орж ирсэн. Нүүрсний сонсголын ачаар тэдгээр гишүүдийг УИХ-д оруулж ирэхгүй болгосон.
Г.Занданшатар зургаан жил УИХ-ын дарга хийсэн. Энэ хугацаанд тэр олон оффтэйк гэрээнүүд зурагдсан. Турк шиг болох гээд байгаа юм уу? Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүдээ дарамтлаад дуугарсныг нь намнадаг болох гэж байгаа юм уу?” гэв.







нүүрсний хулгайг гаргаж ирэхгүй дараад байх байсан юмуу? нүүрсний асуудал сөхөгдлөө гээд уурлаад байдаг, гачин нөхөр вэ?
энэ нөхөр Булгандаа нэр хүндгүй л гар блээ шүү дээ. сахалтай муужгай гэсэн
Alivaa zuil tsag hugatsaatai baidag gedgiig medehuu tenegee. Ter ued chi gargaj tavih ni tegeed yasiin. Zardah ta nariin bulhai ilreh uedeel ilerch baina. Tegeed boloo bishuu..