
ChatGPТ хиймэл оюун ухааныг бүтээсэн Америкийн OpenAI компанийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн хамгийн өндөр үнэтэй компани болжээ.
Тус компанид ажиллаж байсан болон одоо ажиллаж буй ажилтнууд хөрөнгө оруулагчдад 6.6 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаагаа зарсан нь ийнхүү OpenAI компанийн зах зээлийн үнэлгээ өсөхөд нөлөөлсөн байна.
2025 оны эхээр Японы харилцаа холбооны SoftBank компани OpenAI компанийн үнэлгээг 300 тэрбум ам.доллар гэж тогтоож байсан юм.
Дэлхийн хамгийн өндөр үнэтэй компаниудын жагсаалтыг өмнө нь Илон Маскийн SpaceX компани тэргүүлж байсан билээ.
OpenAI компани нь хиймэл оюун ухааны технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг бөгөөд 2025 оны эхний хагаст 4.3 тэрбум ам.долларын ашигтай буюу өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 16 хувиар илүү ашигтай ажиллажээ.
Эх сурвалж: reuters.com






