
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний баяр наадамд найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Улсын гарди Н.Өсөхбаяраас бүх цаг үеийн хориотой S1 төрлийн бодис илэрсэн талаар наадмын дараахан “Үндэсний допингийн эсрэг байгууллага”-аас зарласан билээ.
Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх ёстой “Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага”, “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” Үндэсний баяр наадам зохион байгуулах хороо зэрэг байгууллагууд өнөөдрийг хүртэл таг дуугүй байсаар. Уг нь өдийд Улсын наадмын допингийн асуудлыг хууль дүрмийнхээ хүрээнд аль хэдийнээ шийдчихсэн баймаар.
Өнөө жилийн наадмаар найм даван үзүүрлэж өдгөө допингийн асуудалд нэр холбогдоод буй Улсын гарди Н.Өсөхбаяр хэдэн өдрийн өмнө цахим хуудсаараа дамжуулан нэгэн иргэний асуултад “Удахгүй барилдах болно” гэж хариулсан байсан бөгөөд тус сэтгэгдлийг харсан бөх сонирхогчид Н.Өсөхбаяр гардыг тун удахгүй заалны барилдаанд барилдаж эхлэн нь хэмээн өөрсдийн сэтгэгдлээ илэрхийлсэр байна.
Гэвч өнөөдрийг болтол Өсөхбаяр гардын допингийн асуудал хэрхэн шийдвэрлэсэн талаар аль ч шатны байгууллага мэдээлэл гаргаагүй байна.
Эргэн саная:
2019 онд Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Улсын арслан Э.Оюунболд, Улсын начин Д.Цэрэнтогтох нараас допингийн төрлийн бодис илэрч 2-4 жилийн хугацаанд тэдний барилдах эрхийг нь хасаж байв.
2020 онд Улсын баяр наадамд найм даван үзүүрлэсэн Дархан аварга Н.Батсуурь, зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Р.Пүрэвдагва, зургаа давж шөвгөрсөн Аймгийн арслан Б.Бат-Орших нараас допингийн төрлийн бодис илэрч Дархан аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрхийг 11-12 сарын хугацаанд хасаж шийдвэрлэсэн байдаг.
2024 онд Улсын баяр наадмын түрүү бөх Улсын гарди М.Бадарчаас хориотой төрлийн бодис илэрч барилдах эрхийг нь 4 жилээр хасаж шийдвэрлэсэн байдаг.
Өнөө жилийн хувьд Аймгийн баяр наадмуудад шөвгөрсөн бөхчүүдээс “Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага”-аас шинжилгээ авч арван бөхийн шинжилгээнд хориотой бодис илэрч долоон бөхөд 3-6 жилийн хугацаагаар барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргасан талаар /МҮДЭБ/ Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас зарласан юм.
Ингэж замхруулсаар байгаад дараа жилийн наадамтай золголоо доо.







Бадарч хүн хог шүү зальтай
Ацны тураах бодис бага хэмжээ вэ? S1 буюу бүх цаг үед хориглоосон бодис илэрсэн.
Арга хэмжээ авбал аавын хөвгүүдийг ялгаатай үзэж болохгүй. Адилхан арга хэмжээ тооц. Авахгүй бол бүгдийг нь барилдуул. Ард түмэн харж байгаа шүү. Бадарчийг ч бас барилдуул.
тураах бодис бага хэмжээгээр илэрсэн гэсэн.тэгэхээр допингийн хэмжээнд хүрээгүй гэсэн үг.удахгүй барилдаж түмэн олноо баясгаж улмаар арслан болохын ерөөл өргөе
тураах бодис бага хэмжээгээр илэрсэн гэсэн.тэгэхээр допингийн хэмжээнд хүрээгүй гэсэн үг.удахгүй барилдаж түмэн олноо баясгаж улмаар арслан болохын ерөөл өргөе
тураах бодис бага хэмжээгээр илэрсэн гэсэн.тэгэхээр допингийн хэмжээнд хүрээгүй гэсэн үг.удахгүй барилдаж түмэн олноо баясгаж улмаар арслан болохын ерөөл өргөе