
Учир ину: 2022 оноос төр хувийн хэвшлийн эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зарласан тендерт оролцож “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-г 3 жилийн хугацаатайгаар байгуулсан. Ингэснээр жил бүр гүйцэтгэлээрээ гэрээг дүгнэж байлаа. Тухайлбал бид өмнө нь улсын эмнэлэгт л зөвхөн даатгалаар үйлчлүүлдэг байсан бол саяхныг хүртэл хувийн эмнэлгүүдээр ч үйлчлүүлж болж байсан гэсэн үг.
Атал гэрээ энэ есдүгээр сарын 30-ны өдрөөр эцэс болж хувийн эмнэлгүүд даатгалаар үйлчилэхээ байсан. Гэтэл улсын цөөхөн эмнэлгүүд буцаад л даатгалаар үйлчилэхээр болсон. Улсын эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн дараалал 2026 оныг хүртэл дууссан гэх.
Тэгвэл тухайн асуудал буюу хувийн хэвшлүүдэд даатгалаар үйлчилхээ больсноор ямар ямар үр дагаврууд гарч буй талаар “Тод эйч” эмнэлгийн захирал Д.Тоднямтай ярилцлаа.
Хэрвээ та яарч яваа бол ярилцлагын агуулгын хураангуйг доороос уншиж болно:
-Хувийн эмнэлгүүд даатгалаар үйлчилгээ үзүүлэхээ байсан учраас одоо иргэд шээсээ бариад улсын эмнэлэг дээрээ дугаарлана. Дугаарлаад ч үйлчилгээ авч чадахгүй.
-Энэ жилийн төсөв эрүүл мэндийн салбарт нэмэгдсэн байдлаар тусгасан гэх боловч худлаа. Эмнэлэг барих, тоног төхөөрөмж авахад л нэмэгдсэн. Атал тусламж үйлчилгээ үзүүлэх, боловсон хүчин бэлтгэх тал дээр төсөвлөгдөөгүй нь харамсалтай. Хоосон эмнэлэг, ажиллуулж мэдэхгүй тоног төхөөрөмж дээрээ нэмж байхаар тусламж үйлчилгээндээ зориулах байсан.
-Одоо байгаа эрүүл мэндийн тогтолцоогоор улсын, хувийн эмнэлгүүд хамаарахгүй тендерт оролцож эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авч үйлчилгээ үзүүлэх ёстой байсан. Атал улсын эмнэлгүүд монопольдчихлоо.
-Ж.Чинбүрэн сайд хувийн эмнэлгүүд даатгалын сангаас их мөнгө аваад байгаа юм шиг худал ярьсан. Яг үнэндээ нэг их наяд 100 гаруй тэрбумыг нь улсын 80 гаруй эмнэлэг хувааж авсан бол, хувийн 300 гаруй эмнэлэг ердөө 100 гаруй тэрбумыг нь л хувааж авсан байдаг.
-Хувийн хэвшлүүдэд дэмжлэг үзүүлснээр иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах хүртээмж нэмэгдсэн байсан юм шүү. Одоо улсын эмнэлгийнхээ зарим нэг хаалга савдаг эмч дээр шээсээ бариад дугаарлах боллоо доо. Үүнийг л ард түмэн ойлгоосой. Төр засаг ойлгоосой.
Энэ агуулгаар бүтэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэхүү тодруулгыг уншиж болно:
-Юуны түрүүнд ард түмэндээ маш энгийнээр өнөөдөр ЭМДС-аас төр хувийн хэвшил тодорхой эмчилгээ, шинжилгээн дээр хамтарч ажиллаж, үйлчилж байсан тухай ярьж өгнө үү?
Монгол улс 2022 оноос нэг худалдан авалтын тогтолцоо, гүйцэтгэлийн санхүүжилт гэж ярьдаг эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ реформыг хийсэн. Үүнтэй холбоотой ЭМД-ын тухай хуулиа өөрчилж, ЭМД-ын Ерөнхий газар, ЭМД-ын сан байгуулсан. Хуучин бол нийгмийн даатгалтайгаа хамт л байлаа шүү дээ.
Одоогийн мөрдөж буй тогтолцоо бол NHI /National Health Insurance/ тогтолцоо юм. Энэ тогтолцоог БНСУ, Япон гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад ч ашиглаж буй.
Гэтэл энэ тогтолцоогоор манай улс дөрвөн жил гаруй явж байснаа зогсоочихож байгаа юм. Мэдээж манай улсын Их хурлаас хууль, журмаа батлаад Монгол Улсын эмнэлэг эрүүл мэндийн салбар уг худалдан авалтын буюу гүйтэгэлийн үнэлгээгэр санхүүждэг байна гэж би болон манай салбарын хүмүүс ойлгож байлаа. Нэг үгээр хэлбэл худалдан авалтын тогтолцоо гээч юм руу явах юм байна гэж ойлгосон.
Нэг худалдан авалтын тогтолцоо, гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг нь буюу энэ систем, тогтолцоогоор явсан үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хувьд төр, хувийн хэвшил аль ч нь ч байж болохоор болдог. Гол нь
тухайн эрүүл мэндийн байгууллага даатгал төлж байгаа даатгуулагчдад чанартай, орчин үеийн, стандартад нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлж байх учиртай. ЭМДС-ийн нээлттэй сонгон шалгаруулалтад төр хувийн хэвшлийн эмнэлгүүд оролцож нэг гараанаас эхлэх боломж олгодог гэж ойлгож болно.
Атал одоо энэ асуудал зогссон. Уг нь энэ ЭМД-ын энэ тогтолцоо бол маш зөв гэдгийг би биш БНСУ, Япон зэрэг орны судлаачид баталчихсан юм.
Энэ системээр явснаар яагаад сайн үр дүн гардаг вэ гэхээр өмчлөлийн хэлбэр хамаарахгүй байснаар чанартай тусламж үйлчилгээ үзүүлж чадах уу гэдэг шалгуурыг нэгдүгээрт тавьдаг. Мөн гараанаас тэгш өрсөлдөх боломж олгоно. Улсын эмнэлэг ч тэр хувийн эмнэлэг ч тэр Даатгалын ерөнхий газарт шалгуулна. Даатгалын газар гэрээ хийхдээ “миний даатгуулагчид чанартай тусламж үйлчилгээ үзүүлж чадахаар эмнэлэг юу байна. Барилга байшин, тоног төхөөрөмж, хүний нөөц нэвтрүүлсэн шинэ технологи, инновац” бүгдийг нь судалж шийддэг гэсэн үг.
Тэгш өрсөлдөж буйгаараа эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирдаг. Өмнө нь улсын эмнэлэг гээд л өрсөлдөгч байхгүй монопол ч байсан. Эмч нар нь хаалга үүдээ тас няс хаагаад л, цаашаа наашаа бай гээд л. Одоо тийм юм байхгүй шүү дээ.
Яг адилхан хажууд нь гял цял болсон сайхан хувийн эмнэлэг 100 ортой, 200 ортой улсын хувийн эмнэлэг байгуулагдаад орчин үеийн олон улсын стандартаар бүх юмаа хийчхэж байна шүү дээ. Тийш хүнээ алдахгүйг бодно биз дээ. Дээрээс нь эмнэлгүүдийн чанар муу байхаас гадна хүртээмж нойл байсан. Насаараа даатгал төлчихөөд үзүүлэх гээд очихоор улсын эмнэлгүүдэд цаг байхгүй, хувийн эмнэлгүүдийн үнийг дийлэхгүй нөхцөл байдалтай байсан нь үнэн. Тэгвэл эцсийн эцэст хүртээмжгүй, хүссэн газраа тусламж үйлчилгээ авч чадахгүй байх юм болбол иргэн, яах гэж даатгалын шимтгэл төлөх юм бэ гэдэг асуудал гарч ирнэ.
Хуучин харьяалал хардаг байсан бол тийм зүйл сүүлийн гурван жил гараагүй. Одоо буцаад л тийм болох нь. Хан-Уулын хүн Увсад өвдвөл яах вэ. Үх гээд хаях уу. Энэ тогтолцооны буянаар эмнэлгүүд баригдаж, цалин цавуу нэмэгдэж байх учиртай байлаа.
Та бүхэн мэдэж байгаа бол сүүлийн үед том том гоё гоё хувийн эмнэлгүүд их байгуулагдсан.Энэ чинь бүгд хувийн хөрөнгө оруулалтаар байгуулсан эмнэлгүүд шүү дээ. Олон эмнэлэг ингээд байгуулагдвал өрсөлдөөн нэмэгдэнэ, чанар сайжирна, үйлчилгээ гоё болно ийм л юм. Тэгсэн чинь төр өмчлөлийн ялгавар гаргаад гэрээг сунгагдаагүй. Мөн 10, 11, 12 сард тодорхой тодорхой мөнгөн квот тавьчихсан. Энэ квотод таарсан тусламж үйлчилгээ үзүүлнэ гээд баталчихсан.
-Даатгалаараа урьдчилан сэргийлэх үйлчилгээг хувийн эмнэлгүүдээс авч болдог байсан. Мөн хэвтэн эмчлүүлж болдог байсан. Энэ байхгүй болсон гэхээр одоо улсын эмнэлэг дээрээ л дугаарлах болсон гэсэн үг үү. Товчхондоо гэсэн үг шүү?
-Тэр дараалал чинь 2026 оныг дуустал байхгүй гэсэн байх шүү.
Одоо архаг, төлөвлөгөөт, хурц гэх мэтчилэн мөнгөө хувааж тавиад элгийн юм болно. Квот нь хүрэхгүй учраас тэр байхгүй юу.
Мөнгө нь хүрэхгүй юм чинь яах юм бэ. Ер нь бол энэ асуудал хэн нэгэн сайд даргын буруу ч биш. Хэний буруу вэ гэвэл төсөв баталж байгаа Их хурлын л буруу. 2023, 2024 онд хүрээгүйг мэдсээр байж 2025 онд дахиад л ийм мөнгө батлаад өгчхөж байгаа байхгүй юу.
-Энэ жилийн төсвийн төслийг өргөн барихдаа иргэдийн саналыг авсан. Та бүхнээс санал авдаггүй юм уу?
-Авсан. 130 гаруй мянган иргэн эрүүл мэндийн салбарын төсөв хөрөнгийг нэм гэсэн санал өгсөн. Тэгсэн чинь иргэд эрүүл мэндийн салбарын төсөв мөнгийг нэм гэж байна хүлээж авлаа гэхээр нь бид бүхэн баярласан. Гэтэл өнөөдөр өргөн барьсан төслийг харвал бодит байдал дээр иргэдэд хэрэгтэй, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагчид хэрэгтэй төсөв мөнгө, тусламж үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой нь нэмэгдээгүй. Эсрэгээрээ 20 30 тэрбумаар хасагдчихсан явж байгаа шүү дээ.
Нэмсэн гээд байгаа нь хаа байна вэ гэхээр баахан эмнэлэг барих төсөв л нэмсэн байна. Урсгал засвар хийх төсөв нэмсэн байна.Үнэтэй үнэтэй тоног төхөөрөмж худалдаж авах төсөв л нэмэгдсэн байна. Яг нөгөө тусламж үйлчилгээ үзүүлэхэд хэрэгтэй төсөв нь нэмэгдээгүй. Тэгэхээр ирэх жил энэ нөхцөл байдал засрах уу? Засрахгүй. Дахиад л нөгөө бага мөнгө нь хүрэхгүй сар сард нь хуваагаад л, квот тавиад явна даа.
Ер нь улсын хувийн гэхгүй улсын эмнэлгүүд ч гэсэн одоо бүгд төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлж байгаа шүү дээ. Нөгөө квот нь дуусчихсан болбол төлбөртэй үзүүл л гэнэ. Даатгалын квот нь дуусчихсан, хүлээвэл та жил хүлээнэ, 2 жил хүлээнэ. Хүлээхгүй гэвэл та мөнгөө өг мөнгөөрөө ор гээд л сууж байгаа. Тэгэхээр хувийн эмнэлгийхэнд квот өгөх нь зөв үү. Зөв байх нь.
Журамдаа ч гэсэн шинээр сонгон шалгаруулалт зарлаж байж гэрээлэх учиртай байсан юм. Хууль дүрэм, журам Монгол Улсын иргэн ААН-д ижил тэгш үйлчлэх ёстой. Тэр дүрэм журмаа бариад хувийн эмнэлгүүдээ ч гэсэн гэрээгий нь сунгах ёстой байсан.
-Та бид хоёрын ярьж байгаа зүул дээр нэг сөрөг тал яригддаг. Хувийн эмнэлгүүд ЭМД-ын сангаас мөнгө авахын тулд маш олон өвчтөн, өвчтөн биш хүнийг авдаг гэсэн яриа гарсан?
-ЭМДГ-ын даргыг нь хольж солихдоо манай салбарын сайд маш худлаа мессеж тараасан. Тэр нь юу вэ гэхээр ЭМД-ын сан дампуураад, мөнгөгүй болоод хоосроод байсан нь хувийн эмнэлгүүдэд их мөнгө өгсөн мэтээр ярьсан. Хувийн эмнэлгүүд рүү хамаг санхүүжилтээ өгөөд бараг улсын эмнэлэгт өгөхгүй байна, тэгш хуваарилахгүй байна гэдэг юм яриад байгаа байхгүй юу.
Энэ жил ЭМД-ын сан 2,2 их наяд орчим төгрөгийн төсөв баталсан. Үүнээс 163 тэрбум төгрөгийг л хувийн эмнэлэгт төсөвлөсөн. Нэг их наяд гаруй төгрөгийг нь улсын эмнэлгүүд төсөвлөсөн юм. Нэг их наяд хэлэн зуун тэрбумыг нь 85 улсын эмнэлаг хувааж авсан. Хувийн 320 эмнэлэг 163 тэрбумыг л хувааж авсан юм. Бодит байдал дээрээ ЭМД-ын сан хувийн хэвшлийн эмнэлгүүдийг овойж оцойтол нь санхүүжүүлээд хоосроод байгаа юм ерөөсөө байхгүй гэдгийг тоо нотолж байгаа шүү дээ. Иргэдэд буруу ташаа мэдээлэл өгөөд байх хэрэг байхгүй.
-Тодруулга өгсөнд баярлалаа.







Хувийн эмнэлгийнхэн хүндэрсэн хүнээ улс руу л явуулдаг штэ Мөнгөө бодож баахан худлаа эмчилсээр байгаад даатгалын сангаас дэмий их мөнгө авч байгааштэ