
Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй болгох, хэрэгжилтийн явцад тулгамдаж байгаа зарим асуудлыг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”-ыг шинэчлэн баталлаа.
Журам нь нийт найман зүйлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн тусламж, хөнгөлөлтөд хамрагдахад гаргах хүсэлт, бүрдүүлэх баримт бичиг болон тусламж, хөнгөлөлт олгохтой холбоотой харилцааг зохицуулна. Тухайлбал,
- Халамжийн нэгдсэн систем еhalamj.mn-ээс болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем (Е-Mongolia)-ээс гарах боломжтой мэдээллийг цаасан хэлбэрээр шаардахгүй;
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тусламж, хөнгөлөлтөд хамруулах үйл явцын шат дамжлагыг багасгаж, Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй;
- Асрамжийн газар, сэтгэцийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа эсхүл хорих ангид ял эдэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тухайн байгууллагын нийгмийн ажилтан уламжлан хүсэлт гаргаж тусламж, хөнгөлөлтөд хамруулах;
- Байнгын асаргаатай, өдөр тутам живх хэрэглэдэг хоёроос дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гурван жилд нэг удаа олгох живхний үнийн хөнгөлөлтийг Засгийн газраас тогтоосон жишиг үнэд багтаан хувааж, жилд нэг удаа олгох;
- Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийн сонгосон протезын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх байгууллага, эмийн сангаас протез, ортопед, тусгай хэрэгслийг худалдан авах эсхүл хийлгэх;
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох, санхүүжүүлэх, тайлагнах явцыг цахимжуулах, иргэний сэтгэл ханамжийн судалгааг авах, хяналт үнэлгээг сайжруулах.
Тогтоол батлагдсанаар төсөвт нэмэлт хөрөнгө шаардахгүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хөнгөлөлт, тусламж үзүүлэх шат дамжлага багасаж, үйлчилгээг цахимжуулж, хяналт үнэлгээг сайжруулна гэж үзэж байна.







Сул сонсголтой хүүхдүүд ийг асаргаанд хамруулж өгөөч. Хэл заслын сургалтанд хамрагдах зардал хэрэгтэй бн. Тогтмол хамрагдаж байж л хэлд орох боломжтой байдаг.
портезөө өгч байгаачээ таяг авахад нэгийг өгч нөгөөг нь мөнгөөр ав гэдэг. арай бна эм их үнэтэй халамжийн эсгий мөнгө нэмээч
Ингээд л болоо юу халамжаас өгч байгаа тэргэнцэрээ сайжруулахгүй юм уу хүний биед таарамжгүй, авч явахад хүнд, эм тарианы мөнгөө нэмээч ээ
ердөө энэ үү….!!!
Машины наалтаа чөлөөтэй өгөөд тогны дулааны хөнгөлөлт үзүүлэх эмийн хангалт олдоцгүй хөнгөлтөд шаардлагатай эмийг оруулах, хүүхдийн бие сэтгэхүйн чадварыг сургуулийн орчин багш нарт суурьшуулж сургалтын тохирсон хөтөлбөрөөр сургахад анхаарах хэрэгтэй байна. олигтой халамж анхаарал байхгүйдээ. тог дулааны , хөнгөлөлт ч олддгүй шал худ
олигтой халамж анхаарал байхгүйдээ. тог дулааны , хөнгөлөлт ч олддгүй шал худ
олигтой халамж анхаарал байхгүйдээ. тог дулааны , хөнгөлөлт ч олддгүй шал худ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд л гэх юм. Яг үнэндээ том болох тусмаа хүндэрч байгаа 18с дээш насны г хүүхдүүд ч гэсэн Памперс хэрэглэдэг болох жишээний хүндэрч байна шүү дээ. Зөвхөн хүүхэд гэлтгүй дунд орчим насны хүмүүсийг ч гэсэн хамруулмаар байна.
ХБИ орон сууцны 30% бүрдүүлээд очиход ипотикийн зээлийг оочер дараалалгүй шийдээд өгчихмөөр байна.
2nastai hvvhed jiwxni mngu olgoort orj bolox uu G40.5gsen onoshtoi groupt bdag
ХБИ орон сууцны 30% бүрдүүлээд очиход ипотикийн зээлийг оочер дараалалгүй шийдээд өгчихмөөр байна.
бас янз бүрийн тусласж хөнгөлөлт байдаг юм уу кк. групээс өөр юм авдагүйшдээ.
ХБИ-дэд портез, тусгай хэрэгсэлүүдийг улсаас нэг удаа үнэ төлбөргүй хийж өгч баймаар хууль санаачилж оруулах гиүүүд байхгүй юу..
Хиймэл гар, хөл хийгэчвэл ажил төрөл хиймээр бна…
Зайлшгүй олгодог дэмжлэгийг үзүүлэхдээ заавал өргөдөл бичиж байж олгодог хүнд сурдтлыг болих хэрэгтэй. Бүх мэдээлэл нь е монгол дээр байхад л дахиад тодорхойлолт, иргэний үнэмлэх, өргөдөл … гх мэт төвөгтэй дамжлагаа болимоор юм.
Жич: ХБХ д жилд нэг удаа олгодог байр унааны мөнгө