Японы Ерөнхий сайдын хэлсэн үг олны анхаарлыг татсан үгээр шалгарлаа

Дуучин Селена Гомез, хөгжмийн продюсер Бенни Бланко нар албан ёсоор эхнэр нөхөр болжээ. 2024 оны 12-р сард сүй тавьсан хосын хуримын ёслол өнгөрсөн бямба гарагт Калифорни мужийн Санта Барбара тойрогт байрлах Хөүп Ранч нэртэй газар болжээ.
Хуримын ёслолд хосын гэр бүл, ойр дотнынхноос бүрдэх 170 орчим хүн уригдсаны дотор дуучин Тэйлор Свифт, жүжигчин Пол Радд, Мартин Шорт, Стив Мартин, Пэрис Хилтон, Эд Ширан зэрэг багтжээ. Хуримын цайллага, үдэшлэг зэрэг нь задгай талбайд тусгайлан зассан том цагаан асруудад болсон байна. 












