Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр өнгөрөгч долоо хоногт NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орох үеэрээ “нүүрсний хулгай-2” болон Гэрэгэ тауэрийн оффисийг хууль бусаар авсан байж болзошгүй зэрэг ноцтой агуулгуудыг хөндсөн.
Тэр дундаа, 100 тэрбумын авлигын хэргийн гол гэрч болох “Админерал“ ХХК-ийн захирал Хасбаатар гэнэт нас барсан тухай ярьсан.
Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор өнөөдөр 12.45 цагт Авлигатай тэмцэх газарт очин гэрчийн мэдүүлэг өгчээ.
Хуулийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгнө гэдгээ өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон МАН-ын Бага хурлын үеэр мэдэгдсэн.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа оруулжээ.







demjij bga shuu ard tumen