
МАН-ын Бага хурал үргэлжилж байна.
Одоо намын даргад албан ёсоор нэр дэвшиж буй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар илтгэлээ танилцуулж, Бага хурлын гишүүд хоёр нэр дэвшигчээс асуулт асууж байна.
Бага хурлын зарим гишүүдээс нэр дэвшигчдийн талаарх байр суурийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Заяабал:
“Нэр дэвшигчид намын даргад болсноороо ямар ажил хийх, төрийн хувьд ямар шинэчлэл хийх вэ? ард түмэн МАН-аас юу хүлээж байгаа тухай, МАН-ын доторх хариуцлагатай холбоотой болон сүүлийн үед болсон улс төрийн асуудлуудад тайлбар хийлээ.
60 орчим гишүүн асуулт асуухаар нэр өгсөн ч давхцал үүсвэл нэрээ татахаар байна.
Намын дотоод буюу лидерүүдийн хагаралын асуудлын хувьд нам бол улс төри, амьд байгууллагын хувьд мэтгэлцээн, үзэл бодлын маргаан байнга байдаг зүйл. Эерэгээр харвал матгэлцээний зөв хэлбэр манай намд байна гэж харлаа.
Нэр дэвшигчдээс нэлээн нарийн деталь зүйлсийг бага хурлын гишүүд асууж банйа. 5 гишүүн асуугаад нэр дэвшигчид багцлаад хариулах журмаар явж байна. Би үүнийг намын лидерүүдийн хагарал гэхээс илүү эрүүл мэтгэлцээн явж байна гэж харж байна”






