
Жүдо бөхийн “Чиндао гран при” тэмцээн БНХАУ-ын Улсын Чиндао хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр манай зургаан тамирчин медалийн төлөө шалгарт, нэг алт, гурван хүрэл медаль хүртээд буй. Харин өнөөдөр МУГТ Л.Энхрийлэн “Чиндао гран при” тэмцээний -63кг /жин/-д шигшээ дөрөвт шалгарлаа.
Эхний тойрогт Өмнөд Солонгосын тамирчин Шин Чаевоныг үндсэн цагт юүко үнэлгээгээр, хоёрдугаар тойрогт Словени улсын Кай Казерыг нэмэлт цагт юүко үнэлгээгээр тус тус яллаа. Шигшээ 4-н барилдаанд түүнийг Ардчилсан Солонгос улсын тамирчин хүлээж байсан.
Тэрбээр МУГТ, ДАШТ-ын хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Б зооны аваргын төлөөх барилдаанд Ардчилсан Солонгосын улсын тамирчин Ким Жи Хью-г хагас финалд торгуулиар ялсанаар аваргын алтан медалийн төлөө шалгарч үлдээд байсан.
Харин аваргын төлөө Франц улсын тамирчин Манон Декетер-тэй барилдаж, мөнгөн медаль хүүртлээ.






