Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

22 настай Йони Рюсэи Гиннессийн Дэлхийн дээд амжилтын эзэн болжээ.
Тэрээр 100 м зайг дөрвөн хөллөн, 14.55 секундэд туулж, 2022 онд Америкийн иргэн Коллин МакКлюрын тогтоосон рекордыг эвдэн Гиннессийн Дэлхийн Рекорд тогтоожээ.
Йони дунд сургуулиасаа эхлэн дөрвөн хөллөж гүйх бэлтгэл хийж эхэлсэн ба өөрийн оршин суудаг Тоттори мужийн Йонаго хотын иргэд болон Гиннессийн Дэлхийн дээд амжилтын номыг төлөөлж буй шүүгчийн өмнө дөрвөн хөллөн гүйж, Коллин МакКлюрын рекордыг 1.11 секундээр эвджээ.

Тэрээр Гиннесийн шинэ рекордын эзэн болсныхоо дараа зорилгодоо хүрч, амжилт гаргахад нь тусалсан хөгжөөн дэмжигчдэдээ талархснаа илэрхийлжээ.








