
МАН-ын Бага хурал эхэллээ. Нийт гишүүдийн 80%-ийн ирц бүрдсэн байна.
Хурлаар Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэнэ. Мөн намын даргаа өнөөдөртөө сонгох, эсвэл Их хурлаа товлон зарлаж, тус хурлаараа сонгох эсэх дээр шийдвэр гаргах уу гэдэг хувилбар бий.
Хуралдааны эхэнд энэ удаагийн хуралдааны дарга, дэд дарга нарыг сонгосон талаар Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

МАН-ын Бага хурлын VIII хуралдааныг УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, дэд даргаар Бага хурлын гишүүн Д.Гангамөрөн нар удирдана.
Энэ удаагийн хуралдаанаар Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, шинээр сонгох, ээлжит XXXI Их хурлын товыг тогтоох, төлөөлөгчдийг сонгох журам зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэдгийг хуралдаан даргалагч танилцууллаа.








