Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр Израилын Ерөнхийлөгч Беньямин Нетаньяхуг үг хэлэхээр индэрт гарах үед танхимд сууж байсан төлөөлөгчдийн зарим нь дургүйцлээ илэрхийлэн “бүүлж”, шүгэлдэж, танхимыг орхин гарсан бол зарим нь түүнийг алга ташилтаар угтжээ.

Үүний үр дүнд Ерөнхий сайд Б.Нетаньяхугийн хэлсэн үгийг танхимд үлдсэн цөөн хэдхэн улсын төлөөлөгчид л сонссон байна.
Израилын Ерөнхий сайд НҮБ-ын чуулганд үг хэлэхтэй холбоотойгоор Нью Йорк хотын төвд Таймс Скуэрт Израилын Газын зурваст явулж буй цэргийн ажиллагааг эсэргүүцсэн олон мянган иргэдийн жагсаал цуглаан өрнөжээ.
Эх сурвалж: meduza.io






