
Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургуулийн хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан, багш нарын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, туршлага солилцох, тухайн орон нутгийг танин мэдэх, оюутны авъяас чадварыг сорих, хөгжүүлэх, урлаг, гоо зүйн мэдрэмжийг нээн илрүүлэх, хөгжүүлэх, биеийн тамир спортын хөдөлгөөнд оюутан залуучуудыг өргөнөөр хамруулах зорилготой.
Наадмыг 2025 оны 09 дүгээр сарын 26-28-нд Дорнод аймгийн төв Чойбалсан хот дахь МУИС-ийн Дорнод аймаг дахь Зүүн бүсийн сургууль (ЗБС гэж товчилно) хариуцан зохион байгуулж байна.
Наадмын нээлтийн ёслол өнөөдөр буюу 09 дүгээр сарын 26-ны өдөр болж Наадмын зохион байгуулах хорооны гишүүд, тэмцээнд оролцогч их, дээд сургуулийн төлөөлөл, багш, дасгалжуулагч, оюутан тамирчид оролцлоо.
Наадмыг спортын 5 төрөл, урлагийн 5 төрлөөр явуулна. Наадмын Ерөнхий шүүгчээр МОСХ-ны Гүйцэтгэх захирал, олон улсын шүүгч, ОУХМ, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ч.Эрдэнэтуяа ажиллаж байна.






