
Улсын Их Хурлын гишүүн асан Ш.Раднаасэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
-” Маргааш Монгол ардын намын бага хурал хуралдана. Улсын Их Хуралын дарга, Ерөнхий сайд хоёр эөмын даргын төлөө өрсөлдөж байна. Намын асуудад нам дотроо явах ёстой гэтэл тийм биш боллоо.
Д.Амарбаясгалан гэдэг хүн Улсын Их Хурлын дарга болохоосоо өмнө Монгол ардын намын нарын бичгийн дарга найман жил хийсэн. Яагаад энэ албан тушаалаасаа холдоогүй вэ гэхээр Хөранга орлогы мэдүүлэг мэдүүлэхгүй байж төр засгийн шийдвэрт шууд оролцдог албан тушаал
Тухайн үеийн сайд нар ярих ёстой. тендер, томилгоонд шууд оролцдог байсан. Энэ бүх шунал нь хэтрээд Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга болно гээд явж байна.
14 мега төсөл нь “мега хулгай” болчихоод байна. Ард түмний хувьцаа эзэмшдэг “Тавантолгой”-н ордын нэг хэсэг Бор тээгийн ордыг Админерал ХХК-аараа дамжуулаад хулгайлчихсан л байна шүү дээ.
Өрсөлдөгч нараа бүгдийг нь нүүрсний хулгайч гэж гүтгэн замаасаа зайлуулсан. 17 гишүүнийг нүүрсний хулгайч гэж зарлуулаад бүгдийг нь жагсаалтаас гаргасан одоо өөрөө энэ бүхнээ амсаад явж байна” гэлээ.






