
Саудын Арабын эмэгтэйчүүд өмсөх хувцсаа цаашид эрэгтэй хүний зөвшөөрөлгүйгээр өмсөх сонгох болно хэмээн Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бин Салман мэдэгджээ. Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бин Салман сүүлийн жилүүдэд өөрчлөлт шинэчлэлтийн бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийг сайжруулах алхмууд хийсний үндсэн дээр Саудын Араб улс Дэлхийн эдийн засгийн форумын Жендерийн тэгш байдлын 2024 тайлангаар 146 улсаас 126-д бичигдэж байна.
2018 онд Саудын Арабад эмэгтэйчүүдэд машин жолоодохыг зөвшөөрч, 2019 онд 21-ээс дээш насны эмэгтэйчүүдэд эрэгтэй асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр гадаад паспорт авах, хилийн чанадад аялах, эмнэлэгт үзүүлэх, сургуульд сурах, төрийн үйлчилгээ авах, ажилд орох, жирэмслэлт болон төрөлттэй холбоотой асуудалд дангаараа шийдвэр гаргахыг нь зөвшөөрсөн байна. 2021 оноос эмэгтэйчүүдийг эрэгтэй хүнгүйгээр Меккад очиж мөргөхийг зөвшөөрчээ.






