
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Ерөнхийлөгч Доналд Трамп парацетамол эмийг аутизмтай холбож, мэдэгдэл хийсэн нь үнэнд халдаж буй явдал хэмээн тодорхойлж, Д.Трампын мэдэгдлээс болж жирэмсэн эмэгтэйчүүд өвдөлт намдаах, халуун бууруулах эм уухаас зайлсхийж, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй гэжээ.
Их Британийн түүхч, телевизийн хөтлөгч Дэвид Олусогад өгсөн ярилцлагадаа Б.Обама Ерөнхийлөгч Д.Трампын тайленол буюу парацетамол эмийн тухай мэдэгдлүүдийг эрдэмтэн судлаачид тасралтгүй няцааж ирсэн гэдгийг дурдаж, түүний мэдэгдэл нийгмийн болон эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд аюул заналхийлж байгааг онцолжээ.
Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тайленол эм аутизм үүсгэх өндөр эрсдэлтэй хэмээн жирэмсэн эмэгтэйчүүд тайленол эмийн хэрэглээг хязгаарлах хэрэгтэй хэмээн мэдэгдсэн билээ. Түүний энэхүү мэдэгдэл олон улсын эрүүл мэндийн салбарынхан, эрдэмтэд судлаачдын шүүмжлэлийг дагуулж, Их Британийн Эрүүл мэндийн сайд Уэс Стрийтинг эмэгтэйчүүдэд Д.Трампын мэдэгдлийг үл ойшоохыг хүртэл зөвлөжээ.






