
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Дуургын нуруу” гэдэг газар Тосонцэнгэл сумын харьяат дөрвөн хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо нэг км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байжээ. Энэ тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сураггүй алга болсон 46 настай Э болон хоёр настай хүү нар нэг сумынх юм.






