Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Дуучин Рианна өөрийн Instagram хуудсаар дамжуулан энэ сарын 13-нд гурав дахь үрээ өлгийдөн авснаа зарлажээ. 2022 онд төрсөн RZA, 2023 онд төрсөн Райот нарын ээж аав Рианна, реппер A$AP Rocky нар охинтой болж, түүндээ Роки Айриш Майерс нэрийг хайрлажээ. Грэммигийн шагналт дуучин Рианна 3 дахь үрээ тээж буйгаа өнгөрсөн 5-р сард Met Gala 2025 үдэшлэгийн үеэр олон нийтэд зарласан юм.
2020 онд Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Рианна 3-4 хүүхэдтэй болох хүсэлтэйгээ илэрхийлж байсан ба 2 хүүгээ гаргасныхаа дараа охинтой болохыг үргэлж хүсдэг байснаа дурдаж байсан билээ.
34 настай Рианна, 33 настай A$AP Rocky нар анх 2012 онд танилцаж, 2019 оноос үерхэж эхэлсэн ба 2021 онд тэдний дотно харилцаа олон нийтэд ил болж байсан юм.






