
Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардан төв талбайд жагсаж байна. Тэд багшийн үндсэн цалинг 3.5 сая болгохыг шаардаж буй юм. Талбайд дээр жагсаж буй багш нартай Боловсролын сайд П.Наранбаяр гарч ирж уулзлаа.
Тэрбээр “Өнөөдөр Монголын багш нар цалингаа нэмүүлэхээр жагсаж, дуу хоолойгоо УИХ, Засгийн газарт хүргэж байгаад ойлгож байна. Бид цалин нэмэх ажлыг судлах хамтарсан ажлын хэсгийг байгуулаад, санал дүгнэлт гаргасан. Засгийн газар болон холбогдох улсуудад хүргүүлсэн. Багш нарын үндсэн цалинг өсгөх дорвитой бодлого шаардлагатай. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Иймд бид цалин нэмэх гурван жилийн хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газар, УИХ-тай ярилцахад бэлэн байгаа.
Цалин нэмэх бол зөвхөн Боловсролын сайдын шийддэг асуудал биш. Бусад яам, Засгийн газартайгаа ярилцаж, УИХ-д төсөв тусгуулж байж явдаг шүү. Та бүхний шаардлагыг хүндэтгэн хүлээж авч байна. Бид энэ шаардлагыг судлаад хариу өгөх болно оо” хэмээгээд Төрийн ордон руу буцлаа.






