
Монгол Улсын цагдаагийн байгууллага “Хамтдаа хөгжье” зорилгын хүрээнд тогтвортой хөгжлийг хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагаандаа орчин үеийн менежмент, дэвшилтэт технологи нэвтрүүлэн, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлж, иргэдийн оролцоог өргөжүүлэн, аюулгүй, амар тайван орчин бүрдүүлэх “ХАМТДАА ХӨГЖЬЕ” зорилгын хүрээнд Шүүх шинжилгээний ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран хүний биед гэмтэл учирсан эсэхийг тогтоох, хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх, тогтоол, дүгнэлтийг цахимаар солилцох үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Шинжээчийн дүгнэлтийг цахим хэлбэрээр солилцсоноор алба хаагчид мэдээллийг шуурхай авч, ажлын үр дүн нэмэгдэхийн зэрэгцээ иргэд чирэгдэлгүйгээр түргэн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас мэдээллээ.






