
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнгөрсөн хоёр сарын хугацаанд ямар ажил хийж хэрэгжүүлэв. Үр дүнгийн талаар Хянан шалгах түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн С.Зулпхартай ярилцлаа.
-Хянан шалгах түр хороо өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулав?
–Хянан шалгах түр хороо байгуулагдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бид Оюутолгойн төслийг хамарсан хяналт, шалгалтын ажлуудаа эрчимжүүлэн, хянан шалгагчид, шинжээчдийг томилж, холбогдох байгууллагуудаас шаардлагатай мэдээллүүдийг авч, нарийвчилсан түвшинд дүн шинжилгээ хийж эхлээд байна.
Эдгээр мэдээлэлд үндэслэн түр хорооны гишүүд ойлголтуудаа цэгцэлж, дүгнэлтүүд гаргах шатандаа орсон. Оюутолгой төсөл нь Монгол Улсын эдийн засагт стратегийн ач холбогдолтой, гадаадын хөрөнгө оруулалт татсан томоохон бүтээн байгуулалт гэдгийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Төслийн хэрэгжилтийн явцад үүссэн тодорхой нөхцөл байдалд бодитой дүгнэлт өгөх, шаардлагатай зохицуулалт хийх нь зайлшгүй юм. Төслийг үргэлжлэх хугацаанд нь хянан шалгаж тодорхой нөхцөл байдлуудын чиглэлийг тодорхойлох болсон.
Төсөв хэлэлцэж байна. Төсөв бол манай улсын эдийн засгийн тулгуур хэсэг. Тулгуур хэсгүүдийн гол цөм нь том төслүүд байдаг. Тэгвэл бид томоохон төслүүдийг эргэж харах нь зөв юм байна гэж үзэж байгаа юм.
Төсөл хэрэгжихтэй холбоотойгоор томоохон хувь нийлүүлэгчид зээл авсан. Тухайлбал 6.1 тэрбум долларын зээлийн “Рио тинто” компаниас хувь нийлүүлэгчид авсан. 2025 оны байдлаар энэ хувь нийлүүлэгчдийн зээлийн хэмжээ нь 12.1 ам.доллар болсон байна. Хуримтлагдсан хүү нь зургаан тэрбумд хүрчээ. Энэ онд зээлийн хүүнд 1.3 тэрбум ам доллар төлөх болсон. 2037 оноос Монгол УЛс ашиг хүртэнэ гэж тооцсон. Гэтэл ашиг хүртэх хүртэлх хугацаанд 24.1 ам долларын өртэй болох юм байна. Рио тинто олон улсын зах зээлээс 4-5 хувийн хүүтэй зээл авч байгаа ч буцаад бидэнд олгохдоо 11.1 хувьтай олгож байгааг эргэж харах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд долоон жил тутамд зээлийн хүүг эргэж харна гэсэн байгаа.
Төсөл хэрэгжих явцад “Рио Тинто” компани олон улсын зах зээлээс 4-5 хувийн хүүтэй зээл авч, харин “Оюутолгой” компанид 11.1%-ийн өндөр хүүтэйгээр зээл олгож байгаа нь Монголын талд хүнд нөхцөл үүсгэж байна. Төсөл эхэлж байсан 2009 онтой харьцуулахад өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлт, зээлжих зэрэглэл мэдэгдэхүйц сайжирсан тул ийнхүү өндөр хүүтэй зээлийг дахин авч, хүүгийн дарамт үүсгэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.
2025 оны төгсгөл буюу 12-р сарын 31-ний өдрөөр хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан гэрээнд заасан зээлийн хүүг дахин хэлэлцэх хугацаа тохиож байгаа нь бидний хувьд чухал боломж юм. Энэ хугацаанд гэрээг эргэн харах, хүүг бууруулах асуудлаар Засгийн газар, УИХ, холбогдох талууд нэгдсэн байр суурьт хүрч ажиллах шаардлагатай.
Мөн төслийн ТУЗ-ийн бүтэц, шийдвэр гаргах эрх мэдэл, хараат бус байдалд ч бодит дүгнэлт хийх цаг нь болсон. Монголын тал ТУЗ-д цөөнхийн байр суурьтай байгаа тул санал санаачилга нь олонтаа үл тоомсорлогдож байгаа талаар манай төлөөлөгчид илэрхийлсэн. Иймд ТУЗ-д хараат бус гишүүн оруулах тодорхой асуудалд хориг тавих боломжийг нээх шаардлагатай гэж үзэж байна.
Төслийн санхүүгийн үр өгөөжийг бодитоор үнэлэх, Монгол Улсын хүртэх ашгийг урт хугацаанд алдагдуулахгүй байхад эдгээр асуудлуудыг нэн даруй хэлэлцэн шийдвэрлэх ёстой хэмээн Түр хороо дүгнэж байна.
Төсөл эхэлж байсан 2009 онтой харьцуулахад өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлт, зээлжих зэрэглэл мэдэгдэхүйц сайжирсан тул ийнхүү өндөр хүүтэй зээлийг дахин авч, хүүгийн дарамт үүсгэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.
“МОНГОЛЫН ТАЛ ТУЗ-Д ЦӨӨНХИЙН БАЙР СУУРЬТАЙ БАЙНА”
2025 оны төгсгөл буюу 12-р сарын 31-ний өдрөөр хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан гэрээнд заасан зээлийн хүүг дахин хэлэлцэх хугацаа тохиож байгаа нь бидний хувьд чухал боломж юм. Энэ хугацаанд гэрээг эргэн харах, хүүг бууруулах асуудлаар Засгийн газар, УИХ, холбогдох талууд нэгдсэн байр суурьт хүрч ажиллах шаардлагатай.
Мөн төслийн ТУЗ-ийн бүтэц, шийдвэр гаргах эрх мэдэл, хараат бус байдалд ч бодит дүгнэлт хийх цаг нь болсон. Монголын тал ТУЗ-д цөөнхийн байр суурьтай байгаа тул санал санаачилга нь олонтаа үл тоомсорлогдож байгаа талаар манай төлөөлөгчид илэрхийлсэн. Иймд ТУЗ-д хараат бус гишүүн оруулах, эсвэл хүрээнд тодорхой асуудалд хориг тавих боломжийг нээх шаардлагатай гэж үзэж байна.






