
Халзан бүрэгтэй орд газрын ашиглалт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд болж байна.
Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор Д.Лхамсайзмаагаас зарим зүйлд тодруулга авлаа.
– Ховд аймгийн Мянгад сумын нэр бүхий малчин айлын хотонд ургийн гажигтай мал төрсөн гээд байгаа шүү дээ. Энэ нь Халзан бүрэгтэй төсөлтэй холбоотой юу?
– Энэ тал дээр миний хувьд судалгаа хийгээд яг ийм зүйлээс боллоо гэсэн баримт байхгүй байна. Би сонсголоос ойлгохдоо олборлолт биш хайгуул хийж байна гэж ойлголоо. Ер нь бол эхийн хэвлийд бойжиж байх үед эд эрхтэнд нь тааламжгүй хүчин зүйл нөлөөлөөд ургийн гажиг үүсэж байгаа юм. Яг юунаас болж ургийн гажиг үүсэж байгаа вэ гэдгийг сайтар нягтлах хэрэгтэй.
– Зөвхөн Ховд аймгийн Мянгад суманд ургийн гажиг гарч байгаа юу бусад аймгуудад ургийн гажиг хэр их гардаг вэ?
– Түрүү үед ч ургийн гажиг гарч байсан шүү дээ. Тэр үед сошиал орчин төдийлөн хөгжөөгүй байсан болохоор мэдээлээд байх нь ховор байсан байх. Сүүлийн үед уран ч гэдэг юм уу, уул уурхайтай холбоотойгоор маш сайн мэдээлээд байдаг болсон байна.
– Халзан бүрэгтэй төсөл үргэлжлэхээр боловол мал амьтанд сөрөг нөлөөтэй юу?
– Ордыг ашиглаж эхлэхээс өмнө малын эрүүл мэнд ийм түвшинд байна гэсэн судалгаа байдаггүй. Цаашид уул уурхай эрхлэх гэж байгаа тохиолдолд малын эрүүл мэндийн суурь судалгаа хийлгэх хэрэгтэй.






