
“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.
“Газрын ховор элементээ ашиглахгүй бол бид дэлхийн хөгжлөөс хоцорно. Тэгэхээр бид хүн ам, эрүүл мэнд, байгаль орчны сөрөг нөлөөллийг нь тооцоод ашиглах боломжтой байгалийн баялгаа ашиглах л ёстой
Монгол Улс 3.5 сая иргэнтэй, сонгуулийн буюу 18-аас дээш насны иргэн нь 2.3 сая. Гэтэл бид нар имй цөөн хүн амтай мөртлөө ийм их байгалийн баялагтай. Гэвч бид нар өнөөдөр хий улс төржилт, попролт, бие биенийгээ сонгуулийн тойрог хэлбэрээр, эсвэл бусдад таалагдах гэсэн өнгө үзэмжнээсээ шалтгаалаад, улс орныхоо эдийн засгийг “боомилж” буй хэлбэр үүсгэх ёстой юм.
Үүний эсрэг л бид нар зогсох ёстой. Би Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан. Энэ “Халзан бүрэгтэй” асуудал заавал өнөөдөр УИХ-ын түвшинд, ерөнхий хяналтын сонсголын хэмжээнд орж ирэх шаардлагагүй. Энэ асуудал бол хуультай, эрхзүйн орчин бүрдчихсэн. Яагаад би ингэж хэлж байна гэхээр “Халзан бүрэгтэй”-тэй холбоотой асуудал дээр 2022 онд тухайн үед Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Болормаа гишүүн, мөн тус аймгийн Засаг даргын тамгын газраас бидэнд цуцлахтай холбоотой асуудлаар бичиг ирж байсан.
Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яам бол өнөөдөр цуцлах асуудлыг эрхэлдэггүй. Энэ бол зөвхөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг л хортой юу, хоргүй юу гэдэг дээр гаргаж өгнө. Ямар сөрөг нөлөөлөлтэй вэ гэдгийг гаргаж өгнө. Үндсэн хуулинд хүн амын болон байгалль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд тухайн газар нутгийг шууд Төрийн мэдэлд буцааж хурааж авах эрхзүйн заалт нь ч хүртэл бий” гэлээ.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






