Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл зарим зүйлд хариулт өглөө.
– Өнөөдөр бүлгийн даргын асуудал хуралдаан дээр яригдаагүй. Бид энэ асуудлыг ойрын хугацаанд дотооддоо ярьж байгаад шийднэ.
– Эрх баригчид сайхан төсөв өргөн барьсан гэж байгаа юм. Гэтэл өргөн мэдүүлсэн төсвөөс нь ямар нэгэн өөрчлөлт, шинэчлэлт, бодлогын өөрчлөлт харагдахгүй байна. Төсвийн зардалд оруулан тооцуулах ёстой олон зүйл төсвийн гадуур үлдсэн байгаа. Тэгэхээр энэ удаагийн төсөв буурсан гэхэд хэцүүхэн төсөв байгаа.






