Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Өнөөдөр (2025.09.22) Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын хураангуйг танилцуулъя
- 09:00 цагт: ОХУ-ын Москва хотод үйл ажиллагаагаа явуулдаг томоохон компаниуд бизнес, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, түншийн харилцаа холбоо тогтоох зорилгоор “Шангри Ла” зочид буудлын “Ballroom 3” танхимд үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
- 09:00 цагт: Байгаль орчны ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ.
- 10:00 цагт: “Намрын ногоон өдрүүд-Өрхийн үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
- 10:00 цагт: Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Techweek-2025” үйл ажиллагааны нээлт Мэдээлэл, технологийн үндэсний паркад эхэлнэ.
- 12:00 цагт: УИХ-аар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.
- 12:00 цагт: “Аюуд” ХХК, “Хуашенконстракшн Монгол” ХХК нарын хооронд үүссэн маргааны талаар “Аюуд” компанийн зүгээс “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.
- 13:30 цагт: УДЭТ-ын санаачилгаар ССАЖЗЯ-ны дэмжлэгтэйгээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран “Утга зохиолын 7 хоног” аяны нээлт болно.
- 14:00 цагт: Монголын уул уурхайн үндэсний ассоциациас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.
- 15:00 цагт: Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан эмэгтэй гэрэл зурагчдын “Жим ба Жигүүр” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Байгалийн түүхийн музейд болно.






