
38 дахь удаагийн “Номын баяр” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэ удаагийн номын баярт Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Цоодол өөрийн бүтээлүүдээрээ оролцож байна.
Хэд дахь жилдээ номын баярт хэдэн номтой оролцож байна.
– Хуучин номоо хэвлүүлээд гурваас дөрвөн номтой энэ удаагийн номын баярт ирлээ. “Хамаатан” хэмээх шинэ номоо хэвлүүллээ. Энэ Монгол Улс чинь хүн амын хөдөлгөөн наашаа цаашаа явна гэхэд арай хэтрээд байна шүү дээ. Эзэнгүй өвөлжөө, хаваржаа яасан их болж байна вэ. Хүн ам тогтворгүй байгаа энэ үед тогтвортой бай байгаа нэг зүйл бол бидний төрж өссөн нутаг төрж өссөн хонхор минь юм. Энэ тухай “Хамаатан” номдоо хэлье гэж бодсон юм.
Яруу найрагч Ц.Хулан Номын баярт оролцох байсан уу?
– Энэ удаагийн Номын баярт оролцож амсангүй ээ. Миний хүү их гоё ном бичсэн байна лээ удахгүй хэвлүүлж уншигчид даа хүргэнэ гэсэн.
[/vc_column_text][/vc_column][/vc_row]






