
“Ulaanbaatar Music Festival-2025” фестивалийг энэ жил анх удаа есдүгээр сарын 20-нд “Socialpay” паркт зохион байгуулахаар бэлтгэж байна. Уг фестивалийн талаар уран бүтээлчдийн төлөөлөл өнөөдөр /2025.09.18/ мэдээлэл өглөө.
Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат:
-Фестиваль гэхээр амьд хөгжмийн, дуу хөгжмийн наадам гэсэн үг. Энэ наадам нь Улаанбаатар хотод анх удаа болох гэж байгаагаараа онцлог бөгөөд энэ зуны хамгийн сүүлчийн том тоглолтыг хийх гэж байна. Орон даяар олон төрлийн фестивалийг зохион байгуулж байгаа ч нийслэл хот өөрийн гэсэн фестивальтай болох цаг нь ирсэн байна.
Монголын рок,поп, хип хоп, амьд хөгжмийн шилдэг хамтлаг, уран бүтээлчид нэгэн тайзнаа цуглаж өөрсдийн сүпер хит дуунуудаа дуулна.
Фестивалийг жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр, Г.Анхбаяр нар хөтлөх бол Төрийн соёрхолт “Харанга” хамтлаг, “A Sound”, “The Lemons”, “X Vit”, “Татар”, “Lumino” хамтлагууд, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, С.Наран, дуучин Б.Баярцэцэг, жазз дуучин Н.Наранбаатар, дуучин Ука, дуучин Чойжоо, реппер ThunderZ, Davaidasha нарын уран бүтээлчид оролцож, ая дуугаа хүргэнэ гэв.
“Ulaanbaatar Music Festival 2025” нь Улаанбаатар хотын түүхэнд анх удаа зохион байгуулж буй хамгийн том задгай талбайн фестиваль Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, ийм өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах гэж байна. Энэхүү фестиваль нь зөвхөн нэг өдрийн тоглолт бус, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах, Монголын хөгжмийн ертөнцийн хамгийн том наадам болох эхлэл гэдгийг зохион байгуулагчид онцлов. Энэ фестиваль нь Монголын рок, поп, хип хоп, жазз болон амьд хөгжмийн шилдэг уран бүтээлчдийг нэгэн тайзнаа цуглуулж, дэлхийн хэмжээний хөгжмийн баярын уур амьсгалыг Улаанбаатар хотын зүрхэнд авчирч байна.
Оролцох уран бүтээлчид Live Music Artists: Харанга, Чингис хаан, Niciton, NISVANIS, The Lemons, A-Sound, X Vit, PIPS, СоёлЭрдэнэ & Өргөө Хонгор, Ганхүү, Чука, Чойжоо, Night Train, The GALTMAH зэрэг домогт хамтлагууд
Pop Artists: Т.Ариунаа, С.Наран, Алтанцэцэг, Чинбаа, Дашдондог, Дэлгэрмөрөн, Emotion, Serchmaa, Б.Баярцэцэг, Uka, Freezone, S4, Наагий, Наки, Davaidasha, Цогдэлгэр, Motive, Хишигдалай, Enguun, Take off, Jason болон бусад олон уран бүтээлчид
Hip Hop Artists: TATAR, LUMINO, Desant, Thunder, Мөнхийн Rap, Бабар, Gangbay, Нэгэн зүгт, Эрка зэрэг шилдэг уран бүтээлчид
Special: “Bayan Mongol Jazz Orchestra” болон шилдэг DJ нарын сетүүд (DJ BTB, DJ Бодьхүү)
Тасалбар: https://www.eventx.mn/event/1778
Лавлах утас: 7272-6262
Дэлгэрэнгүй ярилцлага мэдээллийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






