
“Уур бухимдал” гэдэг шүхрийн доор маш олон сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд байдаг.
Дарамт, стрессийг удаан хугацаанд тээж яваад, энэ нь хуримтлагдан эргүүлээд бусад хэн нэгнийг гэмтээх зан үйл рүү хөтлөх эрсдэлтэй.
Сүүлийн үед өсвөр насны хүүхэд гэмт хэрэгт холбогдох, үйлдэх, хүчирхийлэл үйлдсэн тухай гэмт хэргийн мэдээлэл тархаж, олон нийтийг цочирдуулж байна. Үүнд энэ насны хүүхдийн сэтгэл зүйн өөрчлөлт шууд нөлөөлж байдаг уу?
– Маш олон зүйлийн хүчин нөлөөн дор хүүхдүүдийн сэтгэхүй, хүмүүжил, зан байдлууд нөлөөлөгдөж байна гэж ойлгож болно.
Дэлхий дахинд нийгэмтэй холбож авч үзсэн судалгаа бий. Гэмт хэргийн дэгдэлт 1%-иар өсөх юм түүний цаана атүүний цаана жилгүйдэл 2-3%-аар өндөр байдаг гэсэн ийм хамаарлын судалгаа байна.
Тэгэхээр нийгэм, эдийн засгийн байдал нь аливаа гэмт хэргийн өсөлтөд тодорхой хувиар нөлөөлдөг байна.
Аливаа хүүхдийн буруу үйлдэл бүрт эцэг, эх нь хүмүүжилж чадаагүй гэж буруутгах хандлага олон нийтийн дунд байдаг. Ингэх нь зөв үү?
– Гэр бүлийн орчин нь нийгмийн анхдагч нэгж гэдэг утгаараа маш чухал байр суурьтай. Иймд аливаа асуудалд нэн тэргүүнд хүмүүсийн толгойнд “гэр бүлийн нөлөөлөл” гэдэг зүйл орж ирэх нь зайлшгүй юм.
2024 онд ДЭМБ-аас гаргасан суурь судалгаагаар өсвөр насны хүүхдүүдэд нийтлэг тохиолддог сэтгэл зүйн тулгамдсан түгээмэл асуудлууд бол сэтгэлийн түгшүүр, дарамт, тодорхой зүйлд донтох байдал нь нийтлэг сэтгэл зүйн тулгамдсан асуудал байна гэж гарч ирсэн.
Тэгэхээр энэ байдал Монголд ч өсвөр насны хүүхдүүдэд тохиолдохгүйгэх баталгаагүй. Энэ утгаараа танай хүүхдэд ямар нэг байдлын донтолт байна уу гэдэг зүйлийг эцэг эхчүүд их анзаарах хэрэгтэй.
Жишээ нь аливаа нэг тоглоомд, ямар нэгэн бодист, ямар нэгэн хортой харилцаанд бас донтож болно.
Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл, мэдрэмжийг нь газардуулан, тайвшруулахад эцэг, эхчүүд болон мэргэжлийн хүн дэмжлэг үзүүлж болдог

Энэ донтолтын байдлыг нь эцэг эхчүүд бас анзаарах хэрэгтэй. Мөн уураа хянах байдал хэр байна? Уур бухимдал гэдэг шүхрийн доор маш олон сэтгэл хөдлөл мэдрэмжүүд байдаг. Тухайн хүүхэд ганцаардсан, гутарсан, тасралтгүй айдас түгшүүрийн мэдрэмж дунд байж болно.
Хүчирхийлэл гэдэг зүйлийг бид бие махбодын хүчирхийлэл эсвэл харааж загнах зүйлд өртсөнөөр хязгаарлахгүйгээр үл хайхрах байдалд өртөж байна уу? Цахим дээрэлхэлт, үе тэнгийн дарамт, далд зүйлд өртөж байна уу гэдгийг эцэг эхчүүд бид анзаарахгүй бол энэ бүхнээс өсвөр насныхан түгшүүр, дарамт, стресс гэдэг энэ зүйлийг удаан хугацаанд тээж яваад, энэ хуримтлагдсан зүйл нь эргүүлээд магадгүй өөрөө өөрийгөө гэмтээх гэдэг зан үйл рүү, аль эсвэл бусад хэн нэгнийг гэмтээх гэдэг ийм зан үйл рүү хөтлөх эрсдэл цаана нь байдаг.
Тэгэхээр эцэг эхчүүд өсвөр насны хүүхдээ анзаарахдаа өдөр тутамдаа дуугаа хэт их хурааж байна уу, өөрийгөө хэт их тусгаарлаж байна уу гэдэг байдлыг энгийн өдөр тутамд анзаарч болно. Аль эсвэл маш их эсэргүүцэх зан үйл гаргаж байна уу, юм болгондоо уурлаж эсэргүүцэж байна уу, эсвэл хэт их шүүмжилсэн, буруутгасан хандлагуудыг эргэн тойрон руугаа гаргаж байна уу гэдэг ийм нөгөө энгийн зан үйлүүдээр бид анзаарч болно.
Та өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүй, хандлагыг анзаарч, хамгийн түрүүнд хүүхэдтэйгээ ярилцах цагийг хамгийн сайн гарга. Өдөрт ерөөсөө 10-20 минутыг тогтмол хүүхэдтэйгээ ярилцах цагийг гаргах нь маш үр дүнтэй гэж тогтоосон байдаг


Эдгээрийг анзаарч мэдлээ гэвэл эцэг эхчүүд өөрсдийн зүгээс юу хийж чадах вэ?
– Анзаарлаа гэж бодоход хамгийн түрүүнд хүүхэдтэйгээ ярилцах цагийг хамгийн сайн гарга. Өдөрт 10-20 минутыг тогтмол хүүхэдтэй ярилцах цагийг гаргах нь маш үр дүнтэй гэж тогтоогдсон байдаг.
Энэ хугацаанд анхаарлаа бүрэнхандуулаад, харцаараа холбоо тогтоогоод, асуулт асууна, хариултыг бүрэн сонсоно. Өөрийн зөвлөгөөг яаран өгөхгүйгээр сайн сонсоно гэсэн үг. Мөн хүүхдэд тань ямар сэтгэл мэдрэмжүүд байна вэ гэдгийг асууж, лавлах нь маш чухал. Нэрлүүлнэ гэсэн үг.
Би ганцаардаж байна, гуниглаж байна, бухимдаж байна, ууртай байна, би энэ зүйлд маш их ингэж атаархал төрж байна гэх зэрэг янз бүрийн мэдрэмжүүд байж болно.
Тэрийг нь маш сайн задалж, нэрлүүлж түүн дээр нь маш сайн ярилцан анхаарч ярилцах хэрэгтэй. Сэтгэл мэдрэмжийг нь газардуулах, тайвшруулахад дэмжлэг үзүүлж болно гэсэн үг.
Тайвшруулахад, нэгдүгээрт та сонсож өгнө, хоёрдугаарт гүнзгий амьсгаа авах дасгалуудыг хамт хийж болно.
Зураг зурах, урлагийн аргаар сэтгэл хөдлөлийг нь тайвшруулах дасгалууд хийж болно. Хамт цагийг өнгөрөөх арга хэмжээнүүдийг та авах боломжтой юм.








