
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж алсан хэргийн шүүгдэгч Э болон бусдыг онц харгис, хэрцгий аргаар алсан хэргийн шүүгдэгч Д нарыг Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас СХБГХУД-ийн ЭХАШТШ-д хуяглан хүргэжээ.
16 настай Ш болон 32 настай З гэх хоёр эмэгтэйг хөнөөсөн гэх Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уулын эрүүгийн хэргийн тойргийн шүүхэд 16.00 цагаас болно.
Х.Энхсайхан, Ц.Дагвадорж нарыг Эрүүгийн хуулийн 13.2-2.2, 10.1.2-6, 17.3-1, 17.8-1, 26.1-2, 17.1-3.1, 12.5-1, 10.1-2.1, 10.1-2.7 гэх зүйл ангиудаар буруутган яллана. Тодруулбал,
13.2-2.2 хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэх
10.1.2-6 хоёр, түүнээс олон хүнийг алах
17.3-1 хулгайлах
17.8-1 Эд хөрөнгө устгах, гэмтээх
26.1-2 Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон
17.1-3.1 Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон
12.5-1 Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох
10.1-2.1 Хүнийг онц харгис хэрцгийгээр алах
10.1-2.7 Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алах гэх зүйл заалтуудаар яллах юм.






