
21 дэх удаагийн “Дэлхийн аварга” цолыг хэн нь хүртэх бол?
Италийн шигшээ баг дэлхийн аваргын цомоо хамгаалах уу, эсвэл…
Саяхан эмэгтэйчүүдийн волейболын 20 дахь удаагийн ДАШТ Ази тивд тэр дундаа Тайланд улсад болж аварга багаа тодруулсан.
Тэгвэл энэ удаад дэлхийн шилдэг эрэгтэй багууд мөн л Ази тивийн Филиппинд чуулаад байна.
Эрэгтэйчүүдийн волейболын 21 дэх удаагийн ДАШТ-ний тоглолтууд 9-р сарын 12-с эхлээд 9-р сарын 28-ны өдөр хүртэл Филиппин улсын Pasay, Quezon, Manila зэрэг дөрвөн өөр хотуудад болж буй.
Эрэгтэйчүүдийн волейболын ДАШТ-д 32 улсын шигшээ багууд эрхээ авч оролцож, аваргын төлөө өрсөлдөж байна.
Волейболын анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Анхны ДАШТ 1949 онд зохиогдож байсан бөгөөд Зөвлөлт Холбоот улсын шигшээ баг аваргалж байсан түүхтэй.
Хамгийн олон аваргалсан багуудын амжилт
- ЗХУ шигшээ баг 6 алтан медаль, 2 мөнгө, 3 хүрэл
- Италийн шигшээ баг 4 алтан медаль, 1 мөнгөн медаль хүртэж байв.
Италийн шигшээ багийн хувьд 2023 онд дэлхийн аваргын цомыг өргөж байсан юм.
2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Анхны” тодотголтой онцлог
- Зүүн Өмнөд Азид болж буй
- Филиппин улс буюу зохион байгуулагч эзэн орны шигшээ баг дэлхийн аваргын төлөө өрсөлдөж байна
- Колумб улсын шигшээ баг анх удаа дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөөний талбарт


Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 32 улсын баг өрсөлдөж байгаа бөгөөд багууд нийт найман хэсэгт хуваагдсан юм.
Волейболын ДАШТ-нийг хоёр жилд нэг удаа зохион байгуулж, медалийн эздээ тодруулдаг.
Харин энэ удаад аль улсын баг түрүүлэх вэ гэдэг асуудал дээр спортын шинжээч, мэргэжилтнүүдийн урьдчилсан таамгаар Итали. Польш, Бразил, АНУ зэрэг багуудыг голчлон нэрлээд буй.
Тэгвэл мэргэжилтнүүдийн урьдчилсан таамагт байсан Ази тивээс Япон улсын багийг дээгүүр амжилт үзүүлэх болов уу гэсэн хүлээлт талаар болов. Тэд энэ удаагийн тэмцээний G хэсэгт Канад, Турк, Ливаны багуудтай учраа таараад байсан. Тэгвэл Японы шигшээ баг өнгөрөгч даваа гарагт буюу (2025.09.15) Канад болон Туркийн багуудад хожигдсоноор хэсгээсээ гаргах боломжгүй болж, энэ удаагийн ДАШТ-нийг орхихоор болсон юм.


Энэ мэтчилэн үзэгчид, мэргэжилтнүүдийн таамгийг олон тоглолтуудын үр дүн эвдэж байна.
Багуудын дэлхийн чансаа болон хэсгийн оноолтыг танилцуулъя
- ДАШТ-ий А хэсэгт тэмцээнийг зохион байгуулагч дэлхийн чансааны №82 Филиппиний шигшээ баг болон дэлхийн чансааны №13 Иран, дэлхийн чансааны №23 Египет, дэлхийн чансааны №43 Тунисийн шигшээ багууд багтсан.
- ДАШТ-ий B хэсэгт ДАШТ-ий 3 удаагийн аварга, хошой мөнгөн медальт, дэлхийн чансааны №1 Польшийн шигшээ баг болон ДАШТ-ий мөнгөн медальт, дэлхийн чансааны №19 Нидерланд, дэлхийн чансааны №20 Катар, ДАШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт, дэлхийн чансааны №22 Румын улсын шигшээ багууд
- ДАШТ-ий С хэсэгт ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааны №4 Франц болон ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааны №9 Аргентин, дэлхийн чансааны №18 Финланд, дэлхийн чансааны №25 БНСУ-ын шигшээ багууд
- ДАШТ-ий D хэсэгт ДАШТ-ий аварга, хошой хүрэл медальт, дэлхийн чансааны №6 АНУ-ын шигшээ баг болон ДАШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт, дэлхийн чансааны №10 Куба, дэлхийн чансааны №29 Португал, дэлхийн чансааны №41 Колумб улсын шигшээ багууд
- ДАШТ-ий Е хэсэгт өнгөрсөн ДАШТ-ий 4-р байрт шалгарсан, дэлхийн чансааны №7 Словени, ДАШТ-ий аварга ( Зүүн Герман), хүрэл медальт, дэлхийн чансааны №8 Герман, ДАШТ-ий мөнгөн медальт, 4 удаагийн хүрэл медальт, дэлхийн чансааны №15 Болгар, дэлхийн чансааны №27 Чилийн шигшээ багууд
- ДАШТ-ий F хэсэгт ДАШТ-ий 4 удаагийн аварга, мөнгөн медальт, дэлхийн чансааны №2 Италийн шигшээ баг болон дэлхийн чансааны №14 Украйн, дэлхийн чансааны №17 Бельги, дэлхийн чансааны №88 Алжирын шигшээ багууд
- ДАШТ-ий G хэсэгт ДАШТ-ий хошой хүрэл медальт, дэлхийн чансааны №5 Япон, дэлхийн чансааны №11 Канад, дэлхийн чансааны №16 Турк, дэлхийн чансааны №75 Ливийн шигшээ багууд
- ДАШТ-ий H хэсэгт ДАШТ-ий 3 удаагийн аварга, 3 удаагийн мөнгөн медальт, 1 хүрэл медальт, дэлхийн чансааны №3 Бразил, ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааны №12 Серби, дэлхийн чансааны №21 Чех, дэлхийн чансааны №26 БНХАУ-ын шигшээ багууд









