
Хиймэл оюун ухаанд зориулагдсан чип үйлдвэрлэгч, дэлхийн хамгийн үнэтэй компани болох Америкийн технологийн Nvidia компанийг Хятадын эрх баригчид БНХАУ-ын монополын эсрэг хууль зөрчсөнийг тогтоожээ.
Хятадын зах зээлийн зохицуулах хороо урьдчилсан шалгалтаар Nvidia компани 2020 онд Израил-Америкийн харилцаа холбооны Mellanox Technologies компанийг худалдан авахдаа гэрээнд заасан шаардлагуудыг биелүүлээгүй болохыг тогтоосон гэжээ.
Ингэхдээ Хятадын зах зээлийн зохицуулах хороо зөрчил гаргасан Nvidia компанид шийтгэл ноогдуулах эсэх тухай дурдаагүй ч уг асуудлыг цаашид үргэлжлүүлэн шалгана хэмээн мэдэгдсэн байна.
Бээжингийн уг мэдэгдлээс нэг өдрийн өмнө Вашингтон Хятадын чип үйлдвэрлэгч SMIC компанид Америкаас худалдан авсан сэлбэг зөвшөөрөлгүй нийлүүлсэн Хятадын хоёр компанийг хоригт оруулснаа мэдэгдсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын гаалийн импортын татварыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор хоёр улсын харилцаа хурцдаж, Д. Трампын зүгээс түнш орнуудаасаа ОХУ-аас газрын тос худалдан авсаар байгаа БНХАУ-ын импортын барааны татварыг нэмэгдүүлэхийг шаардаж, Хятадын чип үйлдвэрлэлийн салбарт дарамт шахалт үзүүлсээр байгаа юм.






