
Төрийн ордонд АН-ын дарга асан Л.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад мэдээлэл өгөх үеэрээ дараах зүйлийг ярилаа. Тэрбээр “Бүлгийн дарга болоод бусад зүйл бол сонгуулиар л явна АН–ын даргын бүртгэлийн ажил хийгдсэний дараа бүлгийн дарга яригдах ёстой гэж би хувьдаа харж байгаа. Нэг үгээр хэлбэл намын дарга маань бүртгэгдэнэ.
Дээд шүүхийн хуралдаанаар бүртгэгдэнэ. Бүртгэгдсэний дараа намын дарга хэнээр, ямар дүрээр, бүлгээ удирдуулах вэ гэдгээ өөрөө шийдэг л дээ. Тийм учраас бид өнөөдөр хүртэл дандаа намын даргынхаа бүрэн эрх рүү халдаж ирсэн. Би энэ албыг хашсан хүний хувьд намын даргад бүлгийн даргаа нэрлэх эрх мэдлийг өгөх ёстой гэдэг байр суурьтай байна. Тэр дэвшүүлсэн хүнийг нь бүлэг зөвшөөрөх үү үгүй юу гэдэг бол дараагийн асуудал”






