
Өнөөдөр Монгол Улсын хоёр тамирчин Бокс болон Чөлөөт бөхийн төрөлд ДАШТ-ийн аваргын алтан медалийн төлөө хүч үзнэ
Тодруулбал Их британи Улсын Ливерпүүл хотод Боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг жинд “Алдар” спорт хорооны тамирчин А.Баттулга Япон Улсын тамирчин Соукши Маиног ялж аваргын алтан медалийн төлөө хүч үзэхээр боллоо.
Хорват Улсын Загреб хотод Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр Монгол Улсын Гавьяат Тамирчин Т.Тулга Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Ази тивийн гурван удаагийн аварга Казахстан Улсын тамирчин Нуркожа Кайпановтой барилдаж 5:2 харьцаатай ялалт байгуулж аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо.






