
МВХ-ны үндсэн дүрмийн зургаа дахь бүлгийн 6.1-д Чуулганы чөлөөт цагт “”МВХ-ны эрх барих төлөөлөл нь Удирдах зөвлөл байна” гэж заасан байдаг. МВХ-ны 2025 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хуралдсан ээлжит бус чуулганы 25/11 тоот “Эрх шилжүүлэх тухай” тогтоолыг үндэслэн 9 дүгээр сарын 11-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлаар шинэ удирдах зөвлөл албан ёсоор байгуулагдлаа.
- Ерөнхийлөгч Н.Амарзаяа
- Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөлгөөн
- Шигшээ баг, тэмцээн уралдаан хариуцсан Дэд ерөнхийлөгч Б.Тамир
- Салбар холбоод, зөвлөлүүд хариуцсан Дэд ерөнхийлөгч Т.Тогтохбаяр
- Гадаад харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Д.Алтанхүү
- Мэдээллийн техниологи, маркетинг, хэвлэл мэдээлэл хариуцсан Дэд ерөнхийлөгч Н.Баттулга
- Тамирчдын зөвлөлийг төлөөлж Х.Номинзул
- Шүүгчдийн зөвлөлийг төлөөлж Г.Золбаяр
- Дасгалжуулагчдын зөвлөлийг төлөөлж Р.Тамираа
- Ахмадын зөвлөлийг төлөөлж Я.Энхмаа
- Нийслэл дүүргийн зөвлөлийг төлөөлж Т.Батцогт
- Багийн эздийн зөвлөлийг төлөөлж Т.Жавхлан
- Хууль, эрх зүйн төлөөлөл А.Мөнхбаяр
- Санхүүгийн төлөөлөл Б.Болор
- Олон улсын шүүгчид нэр дэвшигч Г.Ууганчимэг
- Хобби эйс волейболын клубын эзэн Ж.Наранбаатар
- Баянзүрх дүүргийн БТСХ-ны дарга Э.Батхүү
Шинээр байгуулагдсан Удирдах зөвлөлийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот тогтоолоор МВХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Алтангэрэлийн Очгэрэлийг томиллоо.
А.Очгэрэл нь ҮБТДС-ийг Биеийн тамирын багш, дасгалжуулагч, ХААИС-ийг инженер, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Үндэсний дээд лиг, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний Шилдэг дасгалжуулагч, 2009-2011 оны Монгол улсын шигшээ багийн тамирчин, Волейболын спортын ОУХМастер юм.
Ингэснээр МВХ дүрмийнхээ дагуу удирдлагуудаа чиг үүргээр нь томилж шинэ баг хамт олон бүрдлээ.







