
АНУ-ын консерватив үзлийг дэмжигч залуусын хамгийн том байгууллага Turning Point USA ашгийн бус байгууллагын тэргүүн, Ерөнхийлөгч Д. Трампын зөвлөхүүдийн нэг, олон сая дагагчтай подкастын хөтлөгч 31 настай Чарли Киркийг Utah Valley их сургууль дээр илтгэл тавьж байх үед нь буудан хөнөөжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ талаар өөрийн нийгмийн сүлжээнд, “Агуу мөн домогт ч гэж тодорхойлж болох Чарли Кирк өөд болжээ. Америкийн залуусын сэтгэл зүрхийг Чарли шиг сайн ойлгодог хүн байгаагүй. Түүнийг бүгд ялангуяа би хайрлаж, биширдэг байсан. Өнөөдөр тэр биднийг орхин одлоо.” хэмээн бичжээ.
Ч. Киркийг Utah Valley их сургуулийн гадаа задгай асарт илтгэлээ тавьж, оюутнуудын асуултад хариулж байх үед түүнийг ойролцоох байрнаас бууджээ. Бууны сум түүний хүзүүг онож байгааг нийгмийн сүлжээнд тархсан бичлэгүүдээс харж болох аж.
Ч. Кирк улс төрд ямар нэг албан тушаал хашдаггүй ч Ерөнхийлөгч Д. Трамптай Цагаан ордонд ажиллах хүмүүсийг сонгох үйл явцад оролцож, чухал үүрэг гүйцэтгэдэг байсныг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.
Хууль сахиулагчид Ч. Киркийг хөнөөсөн этгээдийг эрэн сурвалжилж байгаа ба аллагыг үйлдсэн этгээд нь ганцхан сумаар байгаа онож, хэргийн газрыг цэвэрлэн, нотлох баримт үлдээлгүйгээр орхин зугтсан нь сэжигтнийг эрэн сурвалжлах ажлыг хүндрүүлж байгаа аж.
Ч. Кирк эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг байжээ.
Эх сурвалж: The New York Times






