
Улаанбаатар хотод өнөөдөр өрнөх үйл явдлын хураангуйг хүргэж байна
- 10:00 цагт:
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, дурсгалын хөшөөнд /Төрийн ордны баруун талд/ цэцэг өргөнө.
- 12:30 цагт:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Сонгинохайрхан уулын ар энгэрт байрлах хэлмэгдэгсдийн хөшөөт дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө.
- 14:00 цагт:
“Сүрьеэ болон ям өвчний хяналт” сатрепс хамарсан төслийн үр дүнг хүлээлгэж өгөх хурал ЭМЯ-ны Б танхимд болно.
- 14:00 цагт:
Ази, Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ ерөнхий чуулган есдүгээр сарын 11-15-нд Улаанбаатар хотод болно. Чуулганд Япон, Хятад, Солонгос, Австрали, Итали, Турк зэрэг 40 гаруй улсын хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож, салбарын хөгжлийн чиг хандлага болон тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ. Тус үйл ажиллагааны талаарх хэвлэлийн бага хурал “Улаанбаатар” зочид буудалд болно. Утас: 88044293, 99196170
- 15:00 цагт:
“Уламжлалт анагаах ухааны судалгаа хөгжүүлэлтийн шинэ чиг хандлага” сэдвээр ШУА-ийн төв байрны “Их чуулган” танхимд лекц уншина.
-Засгийн газрын хуралдаан болно.
-Жоэл Пелган “Уусах энхрийлэл” үзэсгэлэн Бльюмон төвийн Норпэй арт галерейд үзэгчдийн хүртээл болж байна.
-Уран бүтээлч Г.Логийразын “Шавраас дижитал хүртэл” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.
-Уран бүтээлч Н.Алтанцэцэгийн “Шивнээ” үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейн танхимд дэлгэж байна.
-Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн галерейд гарч байна.
-“Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг “NM tower”-т толилуулж байна.
-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.






