Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

ОУХМ О.Бямба-Эрдэнэ өнөөдөр хүрэл медалийн төлөө тулалдана
Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ний өдрүүдэд болж байгаа бөгөөд 66 орны нийт 540 (эрэгтэй 327, эмэгтэй 213) тамирчин өрсөлдөж байна.
Харин Монгол Улсаас тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин, Рубeн Пинейро Санчес нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин өрсөлдөж буй.
Тэднээс эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө рингэний эзэн орны тамирчин Камара Оделтэй тулалдахаар шалгарлаа. Харин өнөөдөр О.Бямба-Эрдэнэ учраагаа ялсан тохиолдолд Монголын боксчдын ДАШТ-ний 17 дахь медалийн эзэн болох юм.






