
2025 оны 09-р сарын 10-наас 09-р сарын 14-нийг хүртэлх ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
2025 оны 09-р сарын 10-наас 09-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.
Хур тунадас:
- Есдүгээр сарын 11-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг,
төвийн аймгуудын нутгийн зарим газраар, - Есдүгээр сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын
нутгийн баруун хэсгээр, - Есдүгээр сарын 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх
нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, - Есдүгээр сарын 14-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 12-нд нутгийн баруун хагаст, - Есдүгээр сарын 13-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан байх боловч 12-нд нутгийн баруун хагаст Есдүгээр сарын 13-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +10…+15 градус дулаан байна.






