
Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна.
Холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын хүрээнд 24 удаагийн үйлдлээр 55 ширхэг тарваганы мах илрүүлж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд шилжүүлжээ. Тарваган тахал нь хавар 4 дүгээр сараас идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрч, 10 дугаар сарын дунд үеэс эхлэн намжмал байдалд ордог байна.
Тарвага агнасан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол хувь хүнийг 150,000, хуулийн этгээдийг 1,500,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай.
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол 2020 онд хамгийн олон буюу зургаан тохиолдол батлагдаж нас баралтын түвшин хамгийн өндөр байжээ.






