
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг өнгөрсөн зургаадугаар сарын 13-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар томилсон билээ. Тэрбээр Ерөнхий сайдаар томилогдоод өнөөдрийн байдлаар гурван сар буюу 90 гаруй хоног ажиллаж байна.
Харин өнөөдрийн байдлаар түүнд хэдэн зөвлөх ямар байдлаар зөвлөж буй нь хараахан тодорхой болоогүй байсан билээ. Тэгвэл Ерөнхий сайдын ажлын алба нь хоёр газар, гурван хэлтэс, 41 албан хаагчтай ажиллаж буй.
Ерөнхий сайд Г.Занданшатар орон тооны 12 зөвлөх, нэг шадар туслахтай ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилсны дараа Ерөнхий сайд зөвлөх, Ажлын албаны орон тоог Засгийн газрын тогтоолоор баталсан. Монгол Улсын Ерөнхий сайд орон тооны 12 зөвлөх, 1 шадар туслахтай байхаар баталснаас өнөөдрийн байдлаар орон тооны 8 зөвлөхөө томилж, албан ёсны сайтдаа мэдээлжээ.
Эдгээрээс томилогдоод буй зөвлөхүүдийг нь танилцуулбал:
-
Б.Даваадалай – ЕС-ын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга -
А.Энхзул – Ерөнхий сайдын зөвлөх -
Х.Цогтбилгүүндарь – Ерөнхий сайдын зөвлөх -
С.Тамир – Ерөнхий сайдын зөвлөх -
Г.Өлзийбүрэн -Ерөнхий сайдын зөвлөх -
Г.Батжаргал – Ерөнхий сайдын зөвлөх -
Б.Энх-Ундрам – Ерөнхий сайдын зөвлөх -
Ж.Болд – Ерөнхий сайдын зөвлөх
-Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар Б.Даваадалай /Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан/
-Зөвлөхөөр А.Энхзул /УИХ-ын Тамгын газрын ХМОНХГ-ын даргаар ажиллаж байв/, Х.Цогтбилгүүндарь /”Unnu.news медиа” компанийн продюсероор ажиллаж байсан/, С.Тамир, Г.Өлзийбүрэн /АҮЭБ-ийн сайд асан Ц.Тувааны зөвлөхөөр ажиллаж байсан/, Г.Батжаргал /Санхүүч/, Б.Энх-Ундрам, Ж.Болд /ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан, хошууч генерал/ нар ажиллаж байна.
-Зөвлөхөөр С.Тамир /АН-ын боловсон хүчин, Шинэчлэлийн Засгийн газрын үед шадар туслахаар ажиллаж байсан/
-Зөвлөхөөр Х.Цогтбилгүүндарь /unnu.news медиа компанийн Ерөнхий продюсерээр ажиллаж байсан, мөн Украинд төвтэй “Нийтийн эрх ашгийн сэтгүүл зүйн лаборатори” ТББ-ын “Connecting Continents” төсөлд шалгарч, Украинаас дайны бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар очихдоо тус улсын Ерөнхийлөгч В.Зеленскийтэй биечлэн уулзаж байв. Тэрбээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 45-р дунд сургуулийг төгссөн. 2013 онд Америкийн Миннесота мужид очоод 8 жил ажиллаж сурч амьдарсан. University of Minnesota-д бакалавр магистрын зэргээ улс төр судлалаар хамгаалсан буюу 2021 онд магистраа төгсөөд эх орондоо иржээ./
-Зөвлөхөөр Г.Өлзийбүрэн /Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны зөвлөх, мөн 2012-2016 оны наймдугаар сар хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрыг удирдаж байсан. Г.Өлзийбүрэн нь ОХУ-ын Ленинград хотын их сургуулийг төгссөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 2012-2016 оны наймдугаар сар хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрыг удирдаж байсан юм./
-Зөвлөхөөр Г.Батжаргал /Монгол Улсын дипломат юм. Тэрбээр 2013 оноос 2017 он хүртэл Австри Улсад Монгол улсыг төлөөлөн элчин сайдаар ажиллаж байсан. Г.Батжаргал нь 1985 оноос 1990 оныг хүртэл Москвагийн Олон Улсын Харилцааны Улсын Хүрээлэнд сурч дүүргэжээ. 1995-1996 оны хооронд тэр Норвич дахь Зүүн Английн Их Сургуульд тэтгэлгээр сурчээ. 2006-2008 онд ГХЯ-ны газрын захирал байсан. Г.Батжаргал хоёр охинтой. Тэрээр 1992-1996 онд УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожавын хүргэн. Англи , орос хэлтэй/
-Зөвлөхөөр Б.Энх-Ундрам /УИХ-ын тамгын газрын Ажлын албаны зөвлөхөөр ажиллаж байжээ/
-Зөвлөхөөр Ж.Болд /ЦЕГ-ын дарга асан хошууч генерал цолтой, тэрбээр 2020 оны долоодугаар сард Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилогдож байсан бөгөөд 2023 оны 09 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байв/






