Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл харгалзахгүйгээр мөрдөгдөж байна. Тодруулбал, өнөөдөр (2025.09.09) сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл есдүгээр сарын 9, 11, 13, 15-нд
Тэгш тоогоор төгссөн улсын дугаартай бол есдүгээр сарын 10, 12, 14, 16-нд замын
хөдөлгөөнд оролцоно.
Харин дараах тээврийн хэрэгслүүд тэгш, сондгой хязгаарлалтад хамаарахгүй байгаа юм.
- Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн
хэрэгсэл, - Оршуулгын үйл ажиллагаанд ашиглаж буй
- Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг
- Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх
- Нийтийн тээвэр
- Жуулчин тээврийн зөвшөөрөлтэй
- Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
- Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр
- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл.
- ТЦА-наас өгсөн мэдээллээр ирэх долоо хоногийн Пүрэв гарагаас /2025.09.17/ уг зохицуулалтын хугацаа дуусаж, хуучнаараа буюу долоо хоногийн ажлын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэх журам мөрдөгдөх аж.






