Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Улаанбаатар хотод өнөөдөр (2025.09.09)-ний өдөр өрнөх үйл явдлын хураангуйг танилцуулъя
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин Монгол Улсад төрийн айлчлал сүүлийн өдрөө үргэлжилнэ.
Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд
- 09:00 цагт “Хэвлэл мэдээллийн хараат бус байдал-Эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг болно.
СТӨ-ний 13 давхарт - 10:00 цагт Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэх талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой
тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар мэдээлэл өгч байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
- 11:00 цагт “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн хүрээнд харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэдийн нэр бүхий гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.






