
ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу есдүгээр сарын 09-ны өдөр нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1…-3 градус хүйтэн, бусад хэсгээр +2…+4 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.






