
Бразилын шигшээ багийн ахлагч Габриэла Гимарайнс буюу Габи гэж хэн бэ
Бразилын шигшээ багийн ахлагч, багтаа гол оноо авагч Габриэла Гимарайнс буюу Габи 2014 онд анх ДАШТ-д хөл тавьж тоглож эхэлсэн. Түүний өрсөлдсөн 4 дэх ДАШТ.
Тэрбээр 1994 онд төрсөн өдгөө 31 настай, 181см өндөр. Түүний хувьд багийнхаа хамтаар Тайланд улсын Бангкок хотноо болсон эмэгтэйчүүдийн 20 дахь удаагийн ДАШТ-нд медалийн төлөө Японы шигшээтэй өрсөлдөж, хүрэл медалийг зүүсэн билээ.



Габи багийнхаа хамтаар “Токио-2020” зуны олимпын наадмаас мөнгө, “Парис-2024” зуны олимпоос хүрэл медаль хүртэж байлаа.




Габриэла Гимарайнс буюу Габи нь Mackenzie ЕС Бразилийн 20-иос доош насны тамирчдын тоглодог клубт анх хөл тавьж эхэлснээр волейболын спортод тасралтгүй тоглож байна.




Түүний хувьд 14 настайгаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2022 онд Бразилийн шигшээ багийн ахлагч болсон.


“Волейболын бурхан тэнгэрийн охин” хочтой тэрбээр бусад тоглогчдоос хамгийн намханд тооцогддог байжээ. Өрсөлдөөний үед түүний талбай дээрх багаа удирдан зохион байгуулж буй харризм, шийдэмгий тоглолтууд, биеийн хэлэмж, харц, биеэ авч яваа байдал волейболын спорт сонирхогч, фэнүүдийнхээ анхаарлыг эрхгүй онцгой татдаг.




Волейболын ДАШТ хоёр жил тутамд нэг удаа зохиогддог. Олон улсын волейболын холбооноос түүхэндээ анх удаа 32 багийн дунд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй.
“Тайланд-2025” эмэгтэйчүүдийн 20 дахь удаагийн ДАШТ-ний хүрэл медальт Бразилийн шигшээ баг


Габи хөлбөмбөг, теннис, усанд сэлэлтийн спортоор хичээллэж байсан авьяаслаг, ирээдүйтэй, ур чадвартай багийн гол тоглогч юм.
Түүний хөлбөмбөгийг чадварлаг эзэмшин, тоглож буй видеог БҮТЭН ҮЗЭХ ЛИНК






