
Энэ долоо хоногийн Бямба гараг буюу (2025.09.13) Автомашингүй өдөр-2025 арга хэмжээг “Эрсдэлгүй, эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулахаар болжээ.
Төв талбайд автомашингүй өдрөөр соёл, урлагийн тоглолт, спортын арга хэмжээ, НЭМГын харьяа байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж мэдээлэл өгөх ажээ.
Бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлах бөгөөд зах худалдааны төвүүд ажиллахгүй гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс дахин санууллаа.
Автомашингүй өдрөөр дараах гудамж, замуудыг хаана.






