Хуурамч мэдээлэл, хуурамч холбоосноос сэрэмжлүүлж байна

Долоон настай хүү биеийн тамирын хичээлийн үеэр амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал Өвөрхангай аймгийн Уянга сумын хоёрдугаар сургуулийн спорт зааланд биеийн тамирын хичээлдээ орж байсан хүү волейболын шүүгчийн өндөр сандалд дарагдсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг одоогоор Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.






