
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс хамтран /2025.09.04-05/ нд шилжих шөнө Баянгол дүүрэг 5.6.10.11-р хорооны нутаг дэвсгэрт байх 3 4-р хороолол 10-р хороолол орчимд үйл ажиллагаа явуулж байгаа шөнийн цэнгээний газруудад нэгдсэн хяналт шалгалт хийлээ.
хяналт шалгалтаар 3,4-р хороололд үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий шөнийн цэнгээний газарт шалгалт хийхэд 21 насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчлийг илрүүлж тухайн үед тус цэнгээний газраар үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хүүхдүүдийг саатуулан ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр цагдаагийн хэлтэсрүү авч явсан юм.
Баянгол дүүрэг тэр дундаа 3,4-р хороололд 8-9 шөнийн цэнгээний газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дүүргийн хэмжээнд жилд дунджаар 45 мянга орчим гэмт хэрэг үйлдэгддэг гэсэн статистик гарсан байна.











