
Италийн алдарт загвар зохион бүтээгч Жоржио Армани 91 насандаа таалал төгсжээ.
Armani Group компаниас гаргасан мэдэгдэлд Ж.Армани гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ хүрээлэлд таалал төгссөн төгссөн талаар онцолжээ.
Талийгаачтай салах ёс гүйцэтгэх ёслол Милан хотод ирэх бямба, ням гарагт болох аж.

Загварын хаан гэгддэг байсан Жоржио Армани 1960-аад онд карьераа их дэлгүүрийн шилэн хоргыг чимэглэгч, засалчаар эхлүүлж байжээ. Түүний карьер хурдацтай өсөж, удалгүй тэрээр Италийн нэр нөлөөтэй загвар зохион бүтээгч Нино Церуттитэй хамтран ажиллаж эхэлжээ.
1966 онд Ж.Армани архитекторын туслах Сержио Галеоттитэй танилцжээ. Ж. Арманигийн ур чадварыг өндрөөр үнэлсэн С. Галеотти өөрийн карьераа орхиж, Ж. Арманид өөрийн загварын ордонтой болох урам зоригийг хайрлаж, автомашинаа заран бизнесийнх нь анхны санхүүжилтийг босгож өгчээ.


1974 онд Ж. Армани өөрийн нэрийн анхны цуглуулгаа танилцуулж, 1975 онд С.Галеотти, Ж.Армани хоёр Armani загварын ордноо үүсгэн байгуулж, С.Галетти компанийнхаа санхүү, удирдлагыг, Ж.Армани бүтээлч талыг хариуцан ажиллаж эхэлжээ.


Алдарт Armani хувцас загварын ордон нь өнөөг хүртэл том корпорацын бүрэлдэхүүн хэсэг болоогүй цөөн тооны загварын орднуудын нэг хэвээр байгаа билээ.
Ж.Армани амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл хувцас загварын ордныхоо бүтээлч захирал, ерөнхий захирал болон Armani Group компанийн цорын ганц хувьцаа эзэмшигчээр ажилласаар ирсэн юм.


Эх сурвалж: bbc.com






